Зөгийн жилийний биологийн идэвхт нэгдлийн судалгаа

Хэвлэлийн нэр: Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ЭШ-ний V бага хурал

Зохиогч:  Х.Мөнхзаяа

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2017-10-01

Хуудас дугаар: 45-51

Өгүүллийн хураангуй:

Зөгийн аж ахуй нь хүн төрөлхтөн ашиг шимийг нь хүртэн ашиглаж ирсэн эртний аж ахуйн нэг юм. Хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор хүн амын дунд өвчлөл нэмэгдсээр байна. Үүнийг дагаад анагаах ухааны салбарт ахиц дэвшил гарч байгаа хэдий ч эм бэлдмэл хэрэглэхээс илүүтэй байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг ашиглахыг эрмэлзэж байна. Зөгийн жилий байгалийн гаралтай бүтээгдэхүүн бөгөөд уламжлалт анагаах ухаанд уушигны сүрьеэ, арьсны төрөл бүрийн өвчин, янз бүрийн гаралтай шарх, ходоод гэдэс, амьсгалын замын өвчлөлийг анагаахад өргөн хэрэглэж ирсэн байна. Иймээс зөгийн жилийний химийн найрлагыг тогтоон өдөр тутмын амьдралд хүнсний болон өвчин эмгэгээс сэргийлэх зохицуулах үйлчилгээтэй хүнс болгон ашиглах боломжийг судлан тогтоох судалгааны ажил хэрэгжүүлсэн болно. 

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #химийн зарим үзүүлэлт #зөгийн жилий

Өгүүлэл нэмсэн: Х.Мөнхзаяа

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2018