Шугаман SVM ашиглан хорт програм илрүүлэх арга

Хэвлэлийн нэр: ШУТИС -ийн докторантын Судалгаанд суурилсан сургалт ЭШБХ 2013

Зохиогч:  Ч.ЭРДЭНЭБАТ

Хамтран зохиогч: [С.Байгалтөгс:D.HW01]

Хэвлүүлсэн огноо: 2013-05-22

Хуудас дугаар: 150-156

Өгүүллийн хураангуй:

Өнөөдөр дэлхийн хөгжингүй улс орнууд мэдээллийн технологийн салбартаа дор бүрнээ, өөрийн, үндэсний анти-вирус програмуудыг бодлогоор зориуд хөгжүүлж .. хэрэглэж иржээ. Хөгжиж буй орнууд ч энэ чиг хандлагыг хүлээн зөвшөөрч “даган баясч” буй нь зүйн хэрэг юм. Тэд өөр өөрсдийн анти-вирус програмуудыг идэвхийлэн хөгжүүлсээр байна. Манай орны хувьд мэдээллийн салбарын энэхүү “стратегийн технологи” –ийг бусдын нэгэн адил хир чинээгээр хөгжүүлж байгаа ба ойрын ирээдүйд өөрийн гэсэн анти-вирус програмын сантай болох нь улс орны үндэсний аюулгүй байдлын зорилтуудын нэг болж байна. Хорт програмаас хамгаалахын тулд эхлээд тэдгээрийг илрүүлэх учиртай. Бид өгүүлэлдээ дата майнингийн аргыг ашиглан хорт програмуудыг илрүүлэх асуудлыг тухайлан авч үзэв. Өгүүлэлд, шугаман SVM алгоритм ашиглан хорт програм илрүүлэх туршилт .. түүний үр дүнг тоймлосон болно. Туршилтаар, шугаман SVM алгоритм нь хангалттай тооны хорт програмын цуглуулга байж гэмээнэ .. тэдгээрээс суралцаад шинэ буюу нэр үл мэдэгдэх хорт програмуудыг илрүүлэлтийг 74 – 83% -ийн магадлалтайгаар хэрэгжүүлэх боломжтой гэдгийг нотолсон гэж үзнэ.

Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг:

Өгүүлэл нэмсэн: Ч.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019