ГУДАМЖНЫ ОРОН ЗАЙН ДИЗАЙНЫ СУДАЛГАА

Хэвлэлийн нэр: БАС, Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл 05/224

Зохиогч:  А.ӨЭЛҮН

Хамтран зохиогч: О.Энхгэрэл

Хэвлүүлсэн огноо: 2017-12-20

Хуудас дугаар: 15-17

Өгүүллийн хураангуй: Аливаа хотын хөгжилд чухал нөлөөлөх хүчин зүйлсийн нэг болох гудамжны орон зай нь хотын өнгө үзэмж, иргэдийн амьдрах тав тух, цаашлаад нийгэм болоод хүмүүсийн хоорондын харилцаанд ихээхэн ач холбогдол үзүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон билээ. Дэлхийн өндөр хөгжилтэй,  гудамжны орон зайн дизайны соёл ихээхэн хөгжсөн улс орнуудын гудамжны орон зайд тавигдах шаардлага, зарчим, шалгуур үзүүлэлтүүдийн жишгээр Улаанбаатар хотын гудамжны орон зайн дизайны өнөөгийн өнгө төрх, дизайн сайтай гудамж, Улаанбаатар хотын онцлогт тохирсон “Гудамжны орон зайн сайн дизайн”-ыг тодорхойлох үндсэн зорилготой болно. Судалгааны онолын хэсэгт уг сэдвийн хүрээнд Монгол болон гадаад улс орнуудад хийгдэж байсан судалгаануудын товч тэмдэглэл, гудамжны орон зайн өндөр хөгжил бүхий улс орнуудын гудамжны орон зайн дизайны үндсэн чиг баримтлал, зарчим, шаардлага зэргийг нэгтгэсэн болно. Мөн хавсралт судалгаагаар иргэдээс асуумж авч хамрах хүрээгээ тодорхойлсон ба уг хамрах хүрээнд одоогоор хэмжилт, ажиглалтын судалгаа явагдаж байгаа болно. Онолын судалгаа болон хэмжилт ажиглалтын судалгааны дүнг нэгтгэн эцсийн үр дүн гарган авах болно.  

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #задгай орон зай #гудамжны орон зай #гудамжны дизайн #нийтийн эзэмшлийн орон зай

Өгүүлэл нэмсэн: А.ӨЭЛҮН

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2018