ДҮРСНИЙ МЭДЭЭЛЭЛ ДЭЭР СУУРИЛСАН ТӨЛӨВИЙН ГЭДРЭГ ХОЛБООНЫ АРГААР СИСТЕМИЙГ ТОГТВОРЖУУЛАХ СИМУЛЯЦИ

Хэвлэлийн нэр: ШУТИС, Профессор багш нарын ЭШ-ний бүтээлийн эмхэтгэл, № 4/187,

Зохиогч:  Ц.ТЭНГИС

Хамтран зохиогч: А.Батмөнх, Р.Бямбажав

Хэвлүүлсэн огноо: 2016-05-03

Хуудас дугаар: хуудас 105-112

Өгүүллийн хураангуй: Удирдлагын онолын сонгодог жишээнүүдийн нэг нь дүүжинг тэнцвэржүүлэх асуудал юм. Тогтворгүй объектын тэнцвэржилтийг шийдсэн олон аргууд байдгаас 2D дүрс боловсруулалтын арга энкодер хэрэглэн тооцоолох зэрэг аргуудыг нэрлэж болно. Энэхүү судалгааны ажлын хүрээнд дөрвөн сэнст нисгэгчгүй тэрэгний тэнцвэржилтийн асуудлыг стерео дүрс боловсруулалтын аргыг хэрэглэн шийдэхийг зорьсон ба дөрвөн сэнст нисдэг тэрэгтэй холбоотой олон тооны нийтлэлүүд байдаг. Эдгээр нийтлэлийн үндсэн санаа нь 3D огторгуйд орших объектын динамик загварыг математик илэрхийлэлээр тодорхойлж удирдахад оршиж байдаг. Тус өгүүллээр дээрх  судалгаатай нягт холбоотой дүүжингийн системийн тэнцвэржилтийг төлөвийн орны аргаар бодит хугацаанд шийдэх боломжийн талаар хийсэн судалгаа болон MATLAB-ийн орчинд хийсэн туршилтын ажлын үр дүнг танилцуулна

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #камер #онцлог цэг #пиксель #дүүжин #төлөвийн гэдрэг холбоо #булан

Өгүүлэл нэмсэн: Ц.ТЭНГИС

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019