SHIMMERTM утасгүй мэдрэгч платформ ашигласан өдөр тутмын эрүүл мэндийн төхөөрөмжийн дохионы боловсруулалт

Хэвлэлийн нэр: MMT-2016 хурлын эмхтгэл

Зохиогч:  Т.Амартүвшин

Хамтран зохиогч: [Д.ЭРДЭНЭЧИМЭГ:D.HW02],[Н.ЧУЛУУНБААТАР :D.HW10],[Т.ЭНХБААТАР:J.EE15],[Д.Энхзул:J.EE16]

Хэвлүүлсэн огноо: 2016-05-06

Хуудас дугаар: 105-109

Өгүүллийн хураангуй: Хүний өдөр тутмын идэвхтэй хөдөлгөөнийг тандахад гар утас болон дэвшилтэт технологийг ашиглах явдал эрүүл мэндийн салбарт түгээмэл юмболоод байна. Гол асуудал нь хүний биеийн хөдөлгөөнийг электрокардиограмм (ECG)-ын дохиотой холбон үзэх нь төвөгтэй байдаг. Бид энэ асуудлыг утасгүй платформ болох SHIMMERTM-ийг ашиглан ECG-ийн мэдээллийг хүний биеийн идэвхтэй хөдөлгөөнтэй холбон шийдвэрлэлээ. Бид 3D акселерометр болон цахилгаан бичлэгийн мэдрэгчийг ашиглан хүний зүрхний хэмнэлийн мэдээллийг компьютер луу утасгүй технологиор дамжуулан хянах, хаана ч ашиглаж болох системийг хөгжүүлж байна. Энэхүү систем нь зүрхний хэмнэл алдагдсан тохиолдолд зүрхний шигдээс болох аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор автоматаар анхааруулга дохио өгөх үүрэгтэй. Хүн ямар төрлийн идэвхтэй хөдөлгөөн хийсэн үед зүрхний хэмнэл алдагдаж байгааг мэдэхийн тулд биенд нь наасан мэдрэгчүүд болон акселерометрийн өгөгдлүүдийг цуглуулсан. Бидний системийг хэрэглэж буй хүн хэвийн өдөр тутмын хэмнэлээ өөрчлөх шаардлагагүй бөгөөд хэрэв зүрхний хэмнэл алдагдаж байгааг систем мэдээлсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандан төхөөрөмжийн цуглуулсан мэдээллээр өвчний шалтгааныг тогтоолгох, оношлуулах боломжтой юм.

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #ECG holter #давтамжийн муж #3D акселерометр #мэдрэгчийн өгөгдөл

Өгүүлэл нэмсэн: Т.Амартүвшин

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2020