Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд их чадлын салхин парк байгуулах боломж

Хэвлэлийн нэр: Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум хурлын эмхэтгэл

Зохиогч:  Ч.ДАВААСҮРЭН

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2008-12-02

Хуудас дугаар: 84-97

Өгүүллийн хураангуй:

Энэ судалгааны хүрээнд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд тавьж суурилуулсан автомат хэмжилтийн станцын 20 ба 30 метрийн өндөр дээрх, салхины мэдээг ашиглан тухайн бүс нутгийн салхины эрчим хүчний нөөцийг тодорхойлох зорилтыг тавьсан.

            Судалгааг хийхдээ тухайн станцын мэдээг сар бүрээр нь ялган тус бүрд нь доорхи үзүүлэлтүүдийг тодорхойлсон болно. Үүнд:

*      Салхины хурдны зонхилох чиглэл

*      Салхины хурдны статистик үзүүлэлтүүд,

*      Вейбулл-Гудричийн тархалтын функц

*      Салхины хурдны хувийн чадлыг тооцоолсон утгууд зэрэг болно.

      Судалгаанаас, салхины дундаж хурд 20 м-ийн өндөрт 6.12 м/с, 30 м-ийн өндөрт 6.54 м/с байгаа бөгөөд хаврын 4, 5-р саруудад салхины хурд хамгийн их, өвлийн 12,1 –р сард хамгийн бага утгатай ажиглагдаж байна. 

      Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг салхины нөөц сайн ангилалд хамаарагдаж байгаагаас үзэхэд их чадлын салхин паркыг байгуулах бүрэн боломжтой юм. Иймд бид 100 МВт-н салхин парк байгуулахаар төлөвлөн судалгаа шинжилгээг хийж байгаа болно. 

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг:

Өгүүлэл нэмсэн: Ч.ДАВААСҮРЭН

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2020