Эргэх буцлах давхаргатай зуухны утааны хий дэх бохирдуулагч бодисын судалгаа

Хэвлэлийн нэр: Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд. Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэл, №03/2015

Зохиогч:  Ш.Энхбаяр

Хамтран зохиогч: Ш. Энхбаяр

Хэвлүүлсэн огноо: 2015-11-20

Хуудас дугаар: 68

Өгүүллийн хураангуй:

Орчин үед байгаль хамгаалал, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах зэрэг экологитой холбоотой олон асуудлууд хүн төрөлхтөний өмнө тулгарч байна. Зарчимын хувьд нүүрсээр ажилладаг зуухнуудын экологийн үзүүлэлтүүдийг сайжруулах, муу чанарын нүүрсийг экологид сөрөг нөлөөлөл багатайгаар ашиглах зорилгоор буцлах ба эргэх буцлах давхаргатай шаталтын  технологи бий болсон байна.

Энэхүү өгүүлэлд буцлах ба эргэх буцлах давхаргатай зуухнуудад төрөл бүрийн түлшний шаталтаас үүсэх бохирдуулагч бодисууд болон “Оюу Толгой” ХХК-ны "Төв Дулааны Станц"-ын DHFX29-2.0/130/70-M маягийн эргэх буцлах давхаргатай ус халаах зуухны шаталтаас үүсэх бохирдуулагч бодисуудын судалгаа, туршилтын үр дүнгээс өгүүлэх болно.

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #бохируулагч бодисууд. #Дулааны станц #ус халаах зуух #утааны хий #дулаан техникийн туршилт #эргэх буцлах давхарга

Өгүүлэл нэмсэн: Ш.Энхбаяр

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2020