Цахилгаан эрчим хүчний объектуудын цахилгаан соронзон орныг тодорхойлох аргачлал

Хэвлэлийн нэр: Эрчим хүч & engineering, №(7)185

Зохиогч:  М.Баттулга

Хамтран зохиогч: [Д.Содномдорж:M.ES01],[Б.Бат-Эрдэнэ:M.AU06]

Хэвлүүлсэн огноо: 2019-07-20

Хуудас дугаар: 38-42

Өгүүллийн хураангуй:

Улаанбаатар хотын орчны цахилгаан соронзон орны нөлөөллийг авч үзэж энэ нь хүний болон амьд организмын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа ба үйлчлэлийн хэмжээ нь зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэх талаар дүгнэлт гаргах юм. Иймд орчны цахилгаан соронзон цацрагийн хэмжилтийг гүйцэтгэхдээ аль болох олон хүн зорчиж байдаг нийтийн үйлчилгээний газруудыг сонгон авч эдгээр газруудад хэмжилт хийсэн болно. Нийтийн үйлчилгээний гол объектүүдэд: 10 жилийн болон их дээд сургууль, цэцэрлэг, ясли, эмнэлэг, орон сууцны барилгууд, амралт сувилал, нисэх онгоцны буудал, дэлгүүр, зорчигч тээврийн газар, шатахуун түгээх газар, худалдааны төв, музей, кино театр, банк, худалдааны зах, эрүүл мэндийн төв, явган хүний зорчих гудамж талбай мөн түүнчлэн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам болон трансформаторын дэд станцуудын орчинг сонгон авсан юм.

Эдгээр үйлчилгээний газруудыг сонгохдоо Улаанбаатар хотын зургаан дүүрэг тус бүрт орших газруудыг хамруулан авч үзсэн юм. Нөгөө талаас цаг уурын нөхцөл байдлыг тооцох зорилгоор зун, намар, өвөл, хаврын хэмжилтийг гүйцэтгэсэн ба харин хэмжилт хийх цагийг бид өглөө, өдөр, оройн бүх цагуудад хийсэн болно. Цахилгаан соронзон орны параметрүүдийг хэмжихдээ үүнтэй нэгэн зэрэг орчны агаарын чанарын үзүүлэлтүүд болох агаарын даралт, температур, агаарын чийгшилт мөн нүүрс хүчлийн хийн хэмжилт хийсэн болно. Цахилгаан () ба соронзон () орны хүчлэгийг Тайван улсын ELECTROMAGNETIC FIELD METER 480823 маркийн багажаар, харин орчны агаарын чанарын үзүүлэлтүүдийг Амеркийн нэгдсэн улсын Q-trak 7565 маркийн  багажаар тус тус гүйцэтгэсэн болно.

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #цахилгаан орон #соронзон орон #цахилгаан төхөөрөмж

Өгүүлэл нэмсэн: М.Баттулга

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019