Агаарын тийрэлтэт хөдөлгүүрийн үрэлтийг спектер аргаар судлан үрэлтийг бууруулах нь

Хэвлэлийн нэр: Хүрэл Тогоот 2012

Зохиогч:  Т.Энхболд

Хамтран зохиогч: [Т.Энхболд:G.AH11]

Хэвлүүлсэн огноо: 2012-10-10

Хуудас дугаар: 230

Өгүүллийн хураангуй:

Тийрэлтэт хөдөлгүүрт өндөр бүтээмжтэй тусгай синтетик тосыг ашигладаг. Тухайн хөдөлгүүр дээр засвар үйлчилгээ хийж байгаа инженер механикчууд түүнд үлдсэн тос болон ашиглагдах тосны бохирдолт, шинж чанарыг алдагдуулах гадны хүчин зүйлээс хамгаалан аюулгүй найдвартай ажиллагааг хангах зайлшгүй шаардлагатай тулгардаг. Хөдөлгүүрийн тос гоожих, зарим нүх амсараар гадны биет орох тохиолдол гардаг. Агаарын хөлөг нь тийрэлтийн хөдөлгүүрээс агаар дамжуулан зорчигчдийн кабиныг агааржуулдаг ба хэрвээ хөдөлгүүрээс тос гоожвол энэхүү агааржуулах процессд саатал гарна. Иймд ашиглагдах тосны аюул учруулж болох холимогийг илэрүүлэн найдвартай ажиллагааг хангах нь чухал юм. Энэ задлан шинжлэх аргад спектер аргыг ашиглах юм.

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг:

Өгүүлэл нэмсэн: Т.Энхболд

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2020