Хэвлэлийн нэр: Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл №1/228 2018-№1(32)
Зохиогч:  Ж.Золжаргал
Хамтран зохиогч: [Ж.Золжаргал:D.SW64],[И.Цэрэн-Онолт:J.SW42]
Хэвлүүлсэн огноо: 2018-05-01
Хуудас дугаар: 76
Өгүүллийн хураангуй: Энэхүү ажлаар Ньютоны биш шингэний
микросувгаар урсах Ламинар урсгалын шинж чанар, шингэн дэх эгэл хэсгүүдийг
түүний хэмжээ, хувийн болон орчны цахилгаан дамжуулах, долгион нэвтрүүлэх
чанараар нь диэлектрофрозын (DEP) аргаар ялгах микросувгийн загвар боловсруулж,
компьютерт симуляци хийн (COMSOL) турших судалгаа хийлээ. Тухайлбал, цусны
улаан, цагаан эсээс (7,5-8um) Serratia бактерийг (3um) ялгах виртуал туршилтад
зориулж 800х300um хэмжээтэй бичил биотөхөөрөмжийн загвар боловсруулж, уг
төхөөрөмжийн 40um
өргөнтэй микросувгаар шингэн урсгахаар зохиомжилсон. Шингэний урсгалын шинж
чанарыг судлахдаа Стокийн хууль, хувьсах цахилгаан оронд (AC) эгэл хэсэг ялгахад
Диэлэктрофрозын хүч, Клаус-Миссотын (CM) фактор, эгэл хэсгийн урсгалын замыг
цахилгаан орны хүчний градиентээс хамааруулан судалсан болно.
Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #dep force #диэлектрофроз #клаус миссотти #Микро суваг