Гаалийн автоматжуулсан системийн мэдээллийн аюулгүй байдлыг хөгжүүлэх нь

Хэвлэлийн нэр: Магистр, доктор оюутны эрдэм шинжилгээ судалгаа 2013 ЭШХ

Зохиогч:  Ч.ЭРДЭНЭБАТ

Хамтран зохиогч: Б. Баясгалан,[А.Эрдэнэбаатар:D.SW01]

Хэвлүүлсэн огноо: 2013-05-08

Хуудас дугаар: 314-323

Өгүүллийн хураангуй: Орчин үед мэдээллийн технологи асар хурдтай хөгжиж, мэдээлэл түгээх, авах суваг нь болохын зэрэгцээ сөрөг талаас нь зэвсэг болгон ашиглах нь ихсэж байна. Тиймээс дэлхий нийтээр мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр онцгой анхаардаг болжээ. Харин манай улсын хувьд энэ чиглэлийн ойлголт дөнгөж бий болж байгаа хэдий ч маш хангалтгүй байна. Ялангуяа мэдээлэл алдагдана гэдэг ямар аюултай болохыг төр ч, иргэд, байгууллага ч анхаардаггүй, сайн ойлгодоггүй байсан. Зарим байгууллагад мэдээлэл алдагдана гэдэг ойлголтын цаана мэдээллийн технологийн мэргэжилтэнгүүдийг хардах явдал түгээмэл ажиглагдаж байна. Төрийн байгууллагууд ихэнх тохиолдолд мэдээлэл солилцохдоо е-мэйлээр аттач хийдэг. Энэ нь ямар аюултай болохыг мэдэхгүйдээ хийсэн үйлдэл гээд тооцож болох хэдий ч бид цаашид цахим байдлаар мэдээлэл солилцохдоо цахим буюу тоон гарыг үсэг, шифр ашиглахгүй л бол ямар нэгэн байдлаар мэдээллээ замаас нь алдах эрсдэлтэй юм. Гаалийн автоматжуулсан систем болон бидний судалж буй гадаад худалдааны цахим нэг цонхны системд мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь маш чухал бөгөөд гол нь төрийн болон ТББ –уудын хооронд цахим зөвшөөрөл дамжуулахад нууцлал, хамгаалалтын системийг хэрхэн хэрэгжүүлж болох талаар энэхүү өгүүлэлд тусгав. 

Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг:

Өгүүлэл нэмсэн: Ч.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019