Урбан спорт ба хотын орон зай

Хэвлэлийн нэр: "Монголын архитектур", №23, ISSN 814-957Х

Зохиогч:  С.Амгалан

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2015-10-20

Хуудас дугаар: 16-21

Өгүүллийн хураангуй: Спорт, биеийн тамир, дасгал хөдөлгөөн бол хүний амьдралын салшгүй нэгэн хэсэг билээ. Дэлхийн томоохон хотын иргэд, хүүхэд залуус өөрийн амьдарч буй хотын орон зайд төрөл бүрийн спортыг сонгон хичээллэсээр иржээ.Улаанбаатар хотын иргэд, хүүхэд залуус ч мөн адил тэдгээр спортын төрлүүдээс дугуйт тэшүүр, дугуйт тавцан, дугуйг хотын орон зайд өөрсдийн хүсэл сонирхолд нийцүүлэн, тохирох орон зай, талбайг сонгож хичээллэдэг болсон билээ. Эдгээр спортын үйл ажиллагаа нь хотын задгай орон зай болох ногоон байгууламж, гудамж болон зам талбайтай нягт улдаа холбоотой явагдаж байдаг. Дэлхий дахинд 1970-аад оноос эдгээр спортын төрлүүдийг нийтэд нь авч үзэх болсоноор “Урбан спорт” хэмээн нэрлэх болсон байна. Улаанбаатар хотын хүүхэд залууст зориулсан амралт зугаалгын талбайн үйл ажиллагаа харьцангуй хязгаарлагдмал бөгөөд дийлэнх тохиолдолд зөвхөн олон зориулалттай төвүүд байдаг нь нийгмийн нэг хэсэг болох урбан спортоор хичээллэх хүсэл сонирхолтой хүүхэд залуусын үйл ажиллагааг хязгаарлаж байдаг үүднээс энэхүү судалгааг хийхээр сонгосон болно.

Тиймээс Улаанбаатар хотын задгай орон зай, урбан спорт хоёрын хоорондын харилцан хамаарлыг олж мэдэх нь энэхүү судалгааны ажлын үндсэн зорилго болно. Гадаадын орнуудын ижил төстэй хэд хэдэн судалгааг судалж танилцсаны үр дүнд санал асуулгын болон ажиглалтын судалгааг Улаанбаатар хотын жишээн дээр хийж гүйцэтгэсэн. Улаанбаатар хотын задгай орон зайд үйл ажиллагаа явуулахад тохиромжтой хугацаа, байршил, хичээллэгчдийн хамрах хүрээ, хотын задгай орон зайд хичээллэх ашигтай тал болон дутагдалтай тал зэргийг олж мэдэхийн тулд хичээллэгчдийн санал асуулгын судалгааг явуулсан. Ажиглалтын судалгааг явуулахдаа урт хугацааны нийтийг хамарсан судалгааны арга зүйг ашигласан. Эдгээр судалгааны үр дүнд хотын орон зай нь урбан спортоор хичээллэгчдэд хэрхэн нөлөөлдөг мөн урбан спортоор хичээллэгчид хотын задгай орон зайг ашигласнаар ямар үр дүн гаргадаг талаар мэдээлэл олж илрүүлсэн.

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаггүй сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #дугуйт тавцан #задгай орон зай #спорт

Өгүүлэл нэмсэн: С.Амгалан

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019