СТЕРЕО ДҮРС БОЛОВСРУУЛАЛТ ДЭЭР СУУРИЛСАН PID УДИРДЛАГАТАЙ ТЭНЦВЭРЖИЛТИЙН СИСТЕМ

Хэвлэлийн нэр: Холбоо, Мэдээллийн Технологийн Өнөө ба Ирээдүй - 2016" эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл,

Зохиогч:  Ц.ТЭНГИС

Хамтран зохиогч: А.Батмөнх, Р.Бямбажав

Хэвлүүлсэн огноо: 2016-05-03

Хуудас дугаар: хуудас 156-161

Өгүүллийн хураангуй:

Системийг тогтвортой төлөвт байлгах нь удирдлагын онолын чухал асуудлуудын  нэг байдаг билээ. Манай үндсэн судалгааны ажлын гол зорилго нь олон сэнст нисгэгчгүй тэрэгний тэнцвэржилтийн асуудлыг зөвхөн стерео дүрс боловсруулалтын аргыг хэрэглэн шийдэхийг зорьсонд оршиж байгаа тул тогтворгүй объектыг тэнцвэртэй төлөвт барих, түүн дотроо тэнцвэрийг хангах шийдэл нь маш чухал зорилтуудын нэг болж байна. Ийм төрлийн системийг тогтворжуулахад олон төрлийн мэдрүүрийг ашиглах бөгөөд автомат удирдлагын онолд системийг тогтворжуулахад эдгээр мэдрүүрээс авсан мэдээлэлд суурилсан гэдрэг холбоог хэрэгжүүлдэг. Бидний хувьд 3D хэмжээсийн зайн мэдээлэл дээр тулгуурлан тогтворжуулалтыг шийдэх судалгааны ажлыг хийж байгаа ба энэхүү өгүүллээр тус судалгааны нэгэн чухал хэсэг болох дүүжингийн системийн тогтворжилтыг бодит хугацаанд PID удирдлагын аргыг ашиглан шийдсэн судалгаа болон туршилтын ажлын үр дүнг танилцуулна.

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #онцлог цэг #ялгааны зураглал #пиксель #камер #PID удирдлага #булан

Өгүүлэл нэмсэн: Ц.ТЭНГИС

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019