Хүний идэвхтэй хөдөлгөөний төрлийг динамик аргаар илрүүлэх судалгаа

Хэвлэлийн нэр: ММТ 2018 эШХ-ын эмхтгэл

Зохиогч:  Т.Амартүвшин

Хамтран зохиогч: [Д.ЭРДЭНЭЧИМЭГ:D.HW02]

Хэвлүүлсэн огноо: 2018-05-04

Хуудас дугаар: 61 - 64

Өгүүллийн хураангуй:

Энэхүү өгүүлэлд гурван хэмжээст (3D) акселерометрийг хэрэглэн хүний биеийн идэвхтэй хөдөлгөөнийг динамик аргаар тодорхойлох талаар хийсэн судалгааны зарим үр дүнг танилцуулна. Өмнөх судалгаагаар мэдрэгчийн түүхий дохионоос шуугианыг шүүх туршилтуудыг хийн Баттервордын хоёрдугаар эрэмбийн нам давтамжийн шүүрийг сонгосон. Тэнхлэг тус бүрийн шугаман хурдатгалын шүүгдсэн дохионд дараах аргуудаар шинжилгээ хийлээ. 19.53msec тутмын шугаман хурдатгалаас интеграл авч хурд, шилжилтийн векторыг тодорхойлсон. Хэмжилт бүрийн болон хэмжилт хоорондох хурдатгал, хурд, шилжилтийн өөрчлөлтөнд R, XLSTAT програмуудаар статистик шинжилгээ хийн тэдгээрийн хоорондох хамаарлын жин, дундаж утгыг тодорхойлов. Хүний хөдөлгөөний циклийн үргэлжлэх хугацааг үндэслэн хэмжилтийг секунд секундээр багцалж статистик шинжилгээ хийсний үр дүнд хөдөлгөөний төрөл таних алгоритмыг гаргалаа. Бидний судалгааны үр дүнд эрүүл мэндийн салбарт тухайлбал, зүрхний цахилгаан бичлэг (ЗЦБ)-ийг бодит хугацааны  хөдөлгөөний төрөлтэй холбох боломж бий болсон.

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #хугацааны болон давтамжийн шинжилгээ #Хөдөлгөөний төрөл #хурдатгалын вектор #LabView. #шүүр

Өгүүлэл нэмсэн: Т.Амартүвшин

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019