Мэдрэмтгий дэлгэцтэй төхөөрөмж болон хүүхдийн харааны баримжаалах чадвараар тэдний нарийн үйлдэлд хөдөлгөөний үйлдэх хурдыг туршсан судалгааны ажлууд (Researches On Analyzing Child’s Complex Motor Skill Movement Phase Through Their Visual Spatial Ability And Touch Screen)

Хэвлэлийн нэр: Ubi-Media 2017

Зохиогч:  Ц.ГАНБАТ

Хамтран зохиогч: Ж.Нарантуяа,Т.Эрдэнэчимэг

Хэвлүүлсэн огноо: 2017-08-01

Хуудас дугаар: 6

Өгүүллийн хураангуй:  Бидний судалгаа нь цэцэрлэгийн насны хүүхдийн ухаалаг утас, таблет компьютер зэрэг мэдрэмтгий дэлгэцтэй хөдөлгөөнт төхөөрөмжийг хэрэглээд удаж байна. Эдгээр төхөөрөмжүүдэд зориулсан бага насны хүүхдийн танин мэдэхүй, оюун ухаан, сэтгэхүйг хөгжүүлдэг олон тооны аппликейшин, програм хангамжууд бий болж байна. Хүүхдийн эдгээр програм хангамж нь хүүхдийн хараа, сонсгол, даралтын мэдрэхүй, тэдгээрт хариу өгөх хурд, хөдөлгөөнд тохирсон байх хэрэгтэй. Иймд хүүхдийн харааны баримжаалах чадвараар дамжуулан тэдний амьдралд зайлшгүй хэрэгцээтэй хөдөлгөөний хөгжил болох нарийн үйлдэлт хөдөлгөөний хурдыг судлаж, хүүхэд  оюун бодлоороо өөрийн үйлдэл хөдөлгөөнийг ухамсартайгаар удирдахад илрэх    хөгжлийн давуу талуудыг тодорхойлоход чиглэсэн. Учир нь   хүүхдийг гадаад ертөнцтэй холбож тэдний тоглох, сурч, хөдөлмөрлөх үйл ажиллагааг идэвхижүүлэхэд харааны сэрэл онцгой үүрэгтэй юм. Хүүхдийн харааны сэрэл нь түүний хүрэлцэх болон булчингийн сэрлүүдтэй нэгдэж тэдгээрийн хооронд холбоо тогтсоноор хүүхэд юмсын орон зай, хэлбэр дүрсийг сэрж мэдэрч, өөрийн хөдөлгөөнийг бие даан удирдах чадвар нь аажмаар сайжирдаг тул энэхүү мэдрэмтгий дэлгэцтэй ухаалаг гар утас дээр болон харааны орон зайн мэдрэмж болон биеийн нарийн үйлдэлт хөдөлгөөний хурдыг харьцуулсан судалгааг хийхийг зорилоо.

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Гадаад

Түлхүүр үг: #хөдөлгөөн #загвар #ухаалаг утас #туршилт

Өгүүлэл нэмсэн: Ц.ГАНБАТ

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019