СЭЛБЭ ГОЛЫН ОРЧНЫ ӨНӨӨГИЙН БАЙДЛЫН СУДАЛГАА

Хэвлэлийн нэр: Улаанбаатар Ус-цэвэр орчин 2018

Зохиогч:  А.ӨЭЛҮН

Хамтран зохиогч: Х.Мөнх-Энэрэл

Хэвлүүлсэн огноо: 2018-04-16

Хуудас дугаар: 65-74

Өгүүллийн хураангуй:

Хот суурин газрын эрэг орчмын нутаг дэвсгэр онцгой ач холбогдолтой байдаг. Тухайн нутаг дэвсгэр нь байгалийн орчин, панорам сайтай бөгөөд илүү их таталцалтай байдаг. Гэсэн хэдий ч томоохон хотуудын эрэг хавийн бүс нутгууд нь төдийлөн тааламжгүй болж, орхигдсон, хаягдсан, бохирдсон газрууд болон хувирсан. Эрэг дагуух хүмүүсийг татах цэг газрууд тэгш бус тархсан байдаг ба  тэдэнд тодорхой бүтэц, логик үндэслэл байдаггүй, энэ нь хотын бүтэц дэх голын байршлаас хамааран янз бүр байдаг. Гол хотын аль хэсгээр урсаж байгаагаас хамааран бохирдлын түвшин, таагүй хүчин зүйлүүд янз бүр байна.

Усан дах бохирдуулагч бодисын бүтэц, эзэлхүүн нь байгалийн бүрэлдэхүүн хэсгийн өөрийгөө цэвэрлэх, сэргээх чадамжаас давахгүй бол гол өөрийгөө цэвэрлэж, нөхөн сэргээх боломжтой байдаг.  Гэвч хотын бохирдлын хэмжээ энэ босгоос олон дахин их байна. Энэ нь юуны түрүүнд хүний антропоген ба техноген дарамтаас үүдэлтэй бөгөөд үүнтэй холбогдуулан байгалийн ба хүний хоорондын зөрчилдөөн үүсгэдэггүй эргийн орон зайг байгаль орчинд ээлтэй цогц шийдэл бүхий экологи-ландшафтын төлөвлөлт хийх шаардлагатай байна.  

Улаанбаатар хот нь орон сууцны хороолол, гэр хороолол гэсэн 2 өөр төрлийн амьдрах орчинд хуваагдаад байна. Гэр хороолол бүхий нутаг дэвсгэр нь шороон зам, төвлөрсөн инженерийн дэд бүтцэд холбогдоогүй, нийгэм соёлын үйлчилгээнээс алслагдсан зэрэг нийтлэг шинж чанар нь хотын байгаль экологи, тэр тусмаа хүн амын төвлөрөл ихтэй зуслан, гэр хорооллын нутаг дэвсгэрээр дайран хотын төвөөр хөндлөн урсдаг Туул голын баруун цутгал болох Сэлбэ голын эко системийг алдагдуулж байгаа хүчин зүйлүүдийн нэг болоод байна. Тиймээс Сэлбэ голын экологийн бохирдол болон эрэг дагуух ландшафт, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодруулах өнөөгийн байдлын судалгааг хийж. Цаашид Сэлбэ голыг Байгалийн цогцолбор, зуслангийн хэсэг, гэр хорооллын хэсэг, барилгажсан хэсэг гэж 4 ангилан түүний онцлогт тохируулан ландшафтын шийдлээр сэргээн хамгаалах болон иргэдийн амрах зугаалах таатай орчныг бүрдүүлэх шийдлүүдийг гаргах юм.

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #голын эрэг #задгай орон зай #амралт зугаалга #ландшафтын төлөвлөлт

Өгүүлэл нэмсэн: А.ӨЭЛҮН

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019