Харилцаа холбооны салбарын удирдлагын бүтцийн өөрчлөлт, шинэчлэлт

Хэвлэлийн нэр: ШУТИС,БУХС, Эрдэм шижилгээний бүтээлийн эмхэтгэл, №1/206

Зохиогч:  О.Балдангомбо

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2017-01-26

Хуудас дугаар: 40-42

Өгүүллийн хураангуй:

Төрийн өмчид тулгуурласан  тогтолцооноос хувийн өмчид тулгуурласан  тогтолцоонд шилжих үе дэх Харилцаа холбооны салбарын удирдлагын бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтийг судлахад энэхүү судалгааны зорилго оршино. Энэхүү өгүүлэлд социализмын үе дэх харилцаа холбооны салбарын удирдлагын талаар товчхон  авч үзсэний зэрэгцээ  хамгийн гол нь шилжилтийн  үе дэх харилцаа холбооны салбарын удирдлагын бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтийг он дарааллаар нь бодит баримтанд тулгуурлан авч үзлээ. Түүнчлэн харилцаа холбооны салбарын удирдлагын өнөөгийн зохион байгуулалтын бүтэц, үндсэн чиг үүргийн хуваарилалтыг хууль эрх зүй (Харилцаа холбооны тухай хууль)-н заалттай харьцуулж, дүн шинжилгээ хийх зорилт тавив. 

Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #удирдлага #харилцаа холбоо #яам #зохицуулах хороо #холбооны газар

Өгүүлэл нэмсэн: О.Балдангомбо

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019