Давсгүйжүүлсэн усны чанарыг сайжруулах арга зам

Хэвлэлийн нэр: “Энергосбережение и водоподготовка”

Зохиогч:  Б.Оюунсувд

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2005-10-01

Хуудас дугаар: дугаар №4

Өгүүллийн хураангуй:

ДЦС-3 ХХК-ны ӨДХ-ийн зуухны тэжээлийн ус ба ууранд агуулагдах төмөр зэсийн хэмжээ маш  их  хүрээнд хэлбэлздэг болох нь харагдаж байгаа бөгөөд тэдгээрийн хэмжээ нь зарим үед түүний ууранд уусах хэмжээнээсээ ч ихээр  агуулагдаж байгаа нь турбины өндөр даралтын хэсэгт зэсийн ислийн  хурдас үүсэх аюултай нөхцлийг бүрдүүлж байна. Түүнчлэн тэжээлийн усыг аммиакжуулах химийн горимд аммиакийн концентрацийг хэт ихэсгэх багасгах зэрэг шалтгаануудаас болж тэжээлийн ус, хэт халсан уурын зэс, төмрийн хэмжээ нормоос ихсэх зөрчлүүд байнга гарч байдаг.

Иймээс одоо мөрдөгдөж барьж байгаа химийн горимыг шинэчлэх асуудлын хүрээнд уур-усны химийн горимыг  хеламины химийн горимд бүрэн шилжүүлснээр тэжээлийн усны аммиакжуулалт, тогооны усны фосфатжуулалтыг огт хийхгүйгээр зөвхөн нэг бодисоор уур усны химийн горимыг шинэчлэх  боломж байна. Хеламины горимд шилжсэнээр үргэлжийн үлээлгийн хэмжээг бууруулах, түүгээр алдах дулааныг хэмнэх, зуух болон турбиныг удаан хугацаагаар зогсох үед битүүмжлэлд тавих шаардлагагүй болох тоноглолын найдвартай ажиллагааг  химийн горим талаас хангах боломжтой болох юм.

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Гадаад

Түлхүүр үг: #обессоленная вода #водно-химический режим

Өгүүлэл нэмсэн: Б.Оюунсувд

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2020