¬¬¬0,4 кВ-ын хөдөлгүүрийн удирдлага, хамгаалалтыг микроконтроллёрын төхөөрөмж ашиглан гүйцэтгэх

Хэвлэлийн нэр: Эрчим хүч - хөгжил дэвшил, бакалавр, магистр, доктор оюутны ЭШ бага хурал

Зохиогч:  М.Баттулга

Хамтран зохиогч: [М.Баттулга:M.AU23]

Хэвлүүлсэн огноо: 2018-03-16

Хуудас дугаар: 40-45

Өгүүллийн хураангуй:

Цахилгаан хөдөлгүүрийг тэр дундаа 0.4кВ-ын хөдөлгүүрийг станцуудад, хүнд болон хөнгөн үйлдвэрлэлд тэжээлийн усны насос, хөргөлт, агааржуулалт, зөөх, тээвэрлэх дамжлагуудад өргөн ашиглаж байна. Эдгээрт ашиглагдаж байгаа цахилгаан хөдөлгүүрүүдийн удирдлага, хамгаалалтыг  ихэвчлэн соронзон залгуур, дулааны реле болон хүчдэл бууралтын реле, түргэн үйлчилгээтэй цахилгаан соронзон автоматаар гүйцэтгэж байна. Эдгээр хамгаалалтууд нь хэт ачааллыг, фаз хоорондын богино залгааг, хүчдэл бууралтыг мэдрэх боловч бага чадлын хөдөлгүүрт дифференциал автоматыг тавьдаггүй учир статорын их биеийн газардлага, бүрэн бус фазын горимыг мэдэрдэггүй, гацаатай үед асаалтын хориг хийгдэхгүй, нэмэлт хамгаалалт оруулахад үндсэн монтажийг өөрчлөх шаардлагатай, тухайн үеийн параметрийг санаж үлдэх боломжгүй, алсаас удирдах боломжгүй зэрэг сул талуудтай. Эдгээр дутагдлыг Микроконтроллёр ашигласнаар нөхөх боломжтой ба хамгийн гол нь хөдөлгүүрийн ашиглалтын хугацааг уртасгах, эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай бөгөөд цаашид найдвартай ажиллах боломж бүрдэж байна. Харин микропроцессорын хамгаалалт нь дээрх хамгаалалт, удирдлагуудыг цогцоор нь шийдсэн боловч эдийн засгийн хувьд өндөр өртөгтэй, хөдөлгүүр бүрд суурилуулах хүндрэлтэй юм. Одоогоор МК-ын төхөөрөмжөөр home automation, цагаан зураас дагагч робот зэрэг төхөөрөмжүүдийг удирддаг хэдий ч цахилгаан хөдөлгүүрийн удирдлага, хамгаалалтын функцэд ашигладаггүй. Судалгааны ажлаар МК-ыг  цахилгаан хөдөлгүүрт төдийгүй бусад төхөөрөмжид ашиглаж , эдийн засгийн хувьд хямд, үр ашигтай байдлаар ашиглаж болно гэдгийг илэрхийлэхийг зорилоо.

Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #удирдлага #цахилгаан хөдөлгүүр #хамгаалалт

Өгүүлэл нэмсэн: М.Баттулга

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2018