ПАССИВ БАРИЛГА

Хэвлэлийн нэр: Барилга.мн № 92

Зохиогч:  А.ӨЭЛҮН

Хамтран зохиогч: Д.Дагийсүрэн

Хэвлүүлсэн огноо: 2018-01-11

Хуудас дугаар: 70-73

Өгүүллийн хураангуй:

Энэхүү эрчим хүчний хэмнэлттэй барилга судлах судалгааны ажлын хүрээнд өнгөрсөн хавар буюу 2017 оны 3 сард ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн оюутнуудын дунд “Green Box” төслийн уралдаан зарлагдсан билээ. Тухайн уралдаанд тавигдах үндсэн шаардлагууд тавигдсан. Нэгдүгээрт, багийн бүрэлдэхүүн нь 4 хүнтэй байх: удирдагч багш, Архитектур, Барилгын инженер, Хүрээлэн байгаа орчны салбаруудаас тус тус нэг оюутан орсон байна. Хоёрдугаарт, баг бүр 3.6м х 3.6м х 2.5м хэмжээтэй, 1-2 хүн амьдрах хувийн сууц төлөвлөх бөгөөд цаашид ижил хэмжээтэй модулиар өргөтгөх боломжтой байх ёстой. Мөн хямд өртөгтэй, бага эрчим хүчний хэрэглээтэй, урьдчилан үйлдвэрлэх (каталог сууц) боломжтой, багана буюу гадсан суурьтай, цахилгаан халаалттай, ариун цэврийн өрөөтэй, дулаан хамгаалалтын тооцоо хийгдсэн, төсөв бодогдсон, шинэ дэвшилтэт техник технологи ашигласан, бодит байдалд  хурдан хэрэгжих боломжтой.

Пассив барилга төлөвлөх уг уралдаанд тэргүүн байр эзэлсэн “Passive Green House” бүтээлийг танилцуулъя. 

Пассив сууц төлөвлөх судалгаанд 2015 оны байдлаар Улаанбаатар хотын нийт өрхийн 57.9% буюу 204.2 мянган төвийн шугам сүлжээнд холбогдоогүй өрх гэр хороололд суурьшдаг тооцоо гарсан бөгөөд энэ тоо нь жил бүр эрчимтэй нэмэгдэж байна. Эдгээр иргэдийн 37% амьжиргааны доод төвшинд хамаарагддаг ба төвлөрсөн дэд бүтэцтэй орон сууцны хангамж хүрэлцээгүй байдал зэргээс шалтгаалан гэр хорооллын тэлэлт эрчимтэй явагдаж хотын агаар, ус, хөрсний гэх мэт орчны бохирдлын эх үүсвэрийг бий болгож байна. Судалгааны үзүүлэлт, дүгнэлтэд тулгуурлан бүтээлээ залуу гэр бүлд чиглэсэн, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, хотын орчны бохирдлыг бодитой бууруулсан шийдлийг тусган төлөвлөсөн.


Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #пассив барилга

Өгүүлэл нэмсэн: А.ӨЭЛҮН

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2018