Дүрс боловсруулалтын зарим үр дүнг үйлдвэрийн дамжлагад ашиглах нь

Хэвлэлийн нэр: Ухаалаг эрчим хүч-оюутны оролцоо бакалавр, магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний бага хурал

Зохиогч:  Б.Бат-эрдэнэ

Хамтран зохиогч: Ж.Цанжидхүү,Б.Түвшинсанаа

Хэвлүүлсэн огноо: 2019-03-30

Хуудас дугаар: 158-162

Өгүүллийн хураангуй:

Техник технологи өндөр хөгжиж буй өнөө үед компьютер болон математикийн шинжлэх ухааныг хослуулан ашиглаж үйлдвэрлэл, аж ахуйгаас эхлээд тоо бүртгэл, хяналт удирдлага зэрэг олон салбарт ашиглаж байгаа бөгөөд тэр дундаа хамгийн өндөр шаардлага, хэрэгцээ болж буй салбар бол дүрс боловсруулалт юм. Дүрс боловсруулалтыг олон төрлийн интерфейс, платформ зэрэг дээр хөгжүүлэн энгийн хяналтын функцээс бүрэн хэмжээний тандалт судалгаа, автомат роботын систем зэрэгт ашиглах боломжтой байдаг. Автомашины дугаар танилт, хүн ба амьтныг ялгах аюулгүйн систем, худалдааны сүлжээний барааны хяналт зэрэг олон салбарт ашиглаж хүлээлтээс өндөр үр дүнг үзүүлээд байгаа нь дүрс боловсруулалт нь нийгэмд маш их хэрэгцээ шаардлагатай байгааг харуулж байна. Иймд дээрх салбаруудаас үйлдвэрийн бүтээгдэхүүний чанар шалгах, ялгах тал дээр хэрэглэх аргыг илүү нарийвчлан судалж үзэхийг зорилоо. Үүний тулд “OpenCV” санг ашиглаж програмчлалын “Python” хэл дээр компьютерын веб камерын тусламжтайгаар дүрс боловсруулалтын судалгааг гүйцэтгэсэн.

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #OpenCV #босго утга #камер #python #image processing

Өгүүлэл нэмсэн: Б.Бат-эрдэнэ

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019