Зарим хоолны газруудын хоол бэлтгэх технологи ажиллагааг судалсан дүн

Хэвлэлийн нэр: ШУТИС-ийн эрдмийн бичиг, тусгай дугаар

Зохиогч:  Ц.Одбаяр

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2013-02-21

Хуудас дугаар: 19-22 х

Өгүүллийн хураангуй:

Хоол, хүнсний чанар аюулгүй байдлын шаардлага хангасан, тэжээллэг, амт, үзэмж зэрэг нь хоолны чанарын чухал үзүүлэлтүүд бөгөөд эдгээрийг хангахын тулд үйлдвэрлэлийн бүх үе шатанд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага, боловсруулалтын горимыг нарийн чанд мөрдөх шаардлагатай. Гэвч хоол хүнсний аюулгүй байдалд ихэвчлэн эрүүл ахуй, ариун цэврийн талаас хандаж байгаа нь учир дутагдалтай юм. Хоол хүнснийг зөв боловсруулж бэлтгэх нь хүн урт удаан, эрүүл амьдрах гол үндэс болдог. Бид энэхүү судалгаагаар хоолны газруудад хоолны жор, технологи ажиллагааны мөрдөлтийг судалж үзэхэд технологи ажилбаруудыг буруу хийж гүйцэтгэдэг, технологийн картын мөрдөлт хэвшил болж үйлдвэрлэлд хэрэглэгдэхгүй байгааг тогтоолоо.

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаггүй сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #Хоолны газар #технологи ажиллагаа #технологи карт #технологийн бүдүүвч

Өгүүлэл нэмсэн: Ц.Одбаяр

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019