Обьектын бодит хугацааны гурван хэмжээст хөдөлгөөний зураглалыг үүсгэх судалгаа

Хэвлэлийн нэр: ММТ 2015, Өгөгдөл ба мэдлэгийн менежмент, ЭШХ эмхэтгэл,

Зохиогч:  Ц.ТЭНГИС

Хамтран зохиогч: А.Батмөнх, Р.Бямбажав, Э.Наранбаатар

Хэвлүүлсэн огноо: 2015-05-03

Хуудас дугаар: хуудас 69-73

Өгүүллийн хураангуй:

Гурван хэмжээст орон зай буюу огторгуй дахь объектын хөдөлгөөнийг бодит хугацаанд дагах нь бие даасан робот, ухаалаг тээврийн хэрэгсэлийн салбаруудын хувьд чухал ач холбогдолтой даалгаваруудын нэг юм. Уламжлалт аргуудын тоонд радар, лазер гэх мэтийг тоочиж болох бөгөөд тодорхой мэдээлэл олж авах зориулалттай тоног төхөөрөмжийг ашиглан обьектын байрлалыг тодорхойлдог байна. Компьютерийн технологийн хөгжлийн өнөөгийн төвшинд дүрс боловсруулалтын аргыг өргөн хэрэглэх болсны нэг нь  стерео камерыг ашиглан гурван хэмжээст орон зайд обьектын байрлалыг тодорхойлж, түүнийг дагах болон замын зураглалыг үүсгэх боломж юм.

Энэхүү өгүүллээр бид энгийн хос веб камер ашиглан стерео дүрс үүсгэж, түүн дээрх обьектыг өнгөний ялгаралын аргын тусламжтайгаар бодит хугацаанд 3D орон зайд даган хэмжилт хийсэн туршилт,  ийнхүү хураасан өгөгдлийг ашиглан замын зураглалыг үүсгэсэн загварчилалын зарим үр дүнг танилцуулах болно

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #камер #дүрс өнгө #пиксель #стерео дүрс #Калманы шүүлтүүр #фокусын зай #HSV

Өгүүлэл нэмсэн: Ц.ТЭНГИС

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019