АВТО МАШИНЫ ИЛ ЗОГСООЛЫН ТӨЛӨВЛӨЛТӨД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА /Улаанбаатар хотын жишээн дээр/

Хэвлэлийн нэр: БАС, Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл 05/224

Зохиогч:  А.ӨЭЛҮН

Хамтран зохиогч: А.Соёлмаа

Хэвлүүлсэн огноо: 2017-12-20

Хуудас дугаар: 10-14

Өгүүллийн хураангуй:

Улаанбаатар хот дахь ил зогсоолууд шаардлага хангахгүй байгаагаас үүсэж буй сөрөг үр дагаврууд нь хотын оршин суугч болоод замын хөдөлгөөнд оролцож буй хүн бүрт их бага хэмжээгээр нөлөөлж байна. Манай улсын хувьд хамгийн эхний авч буй арга хэмжээ ил зогсоолын тоог нэмэгдүүлэх явдал болоод байна. Гэтэл зарим улс орны хувьд авто машины ил зогсоолын илүүдэл гэдэг нь бас нэгэн шинэ төрлийн асуудал болж хувирсан жишээнүүд бий. Иймд ил зогсоолын хамгийн зөв төлөвлөлт шийдлийг гаргахын тулд тухайн зогсоолын төлөвлөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсийг олж илрүүлэх, тэдгээрийн эрэмбэ дараалал, хэм хэмжээг бодитоор үнэлэх нь чухал юм.

      Судалгааны ажлын ач холбогдол нь авто зогсоолын тоог нэмсэн ч тодорхой үр дүнд төдийлөн хүрэхгүй байгаа нөхцөлүүдийг өөр өнцгөөс харж төлөвлөх шинэ шийдэл болох төдийгүй цааш цаашдын төлөвлөлт, зураг төсөл гаргахад шаардлагатай баримт бичгийг боловсруулахад чиглэнэ.

      Авто машины ил зогсоолын төлөвлөлтөнд нөлөөлж буй хүчин зүйлсийг судалж, тэдгээрийг хамаарлаар нь эрэмбэлж гаргахад судалгааны зорилго оршино.

      Судалгааны зорилгын хүрээнд ил зогсоол, зогсоолын төлөвлөлтийн норм дүрмийг судлах, Улаанбаатар хотын ил зогсоолын өнөөгийн байдлын судалгаа хийх, ижил төстэй гадаад орны туршлага судлах, сонгосон байрлал дээр хэмжилт, ажиглалт, санал асуулгын арга зүй ашиглан судалгааг хийх, ил зогсоолын төлөвлөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсийг олж илрүүлэх гэсэн зорилтуудыг тавьсан.

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #авто зогсоол #тээврийн хэрэгсэл #задгай зогсоол

Өгүүлэл нэмсэн: А.ӨЭЛҮН

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2018