Чөмөгний тосны баяжмалын биологийн үзүүлэлт

Хэвлэлийн нэр: Хүнс судлал 2015

Зохиогч:  Х.Мөнхзаяа

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2015-03-20

Хуудас дугаар: 91-96

Өгүүллийн хураангуй:

Монгол мал жил тойрон бэлчээрийн өвс ургамал идэж, биологийн идэвхит нэгдэл, шимт бодисыг хуримтлуулан, ашиг шим нь бүрддэг. Ийнхүү байгалийн жамаар бий болдог төгс чанарт, органик бүтээгдэхүүний арвин нөөцтэй манай улсын хүн амын дунд импортын биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байна.Энэ нь биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн (БИХНБ) хэрэглэх явдал сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа хүн амын дунд нэмэгдэж, түүнийг дагаад түүний үйлдвэрлэл нэмэгдсэн, бичил тэжээлийн дутлын уршиг болон түүнээс сэргийлэх бодит шаардлага, арга замын талаарх хүн амын мэдлэг, хандлага дээшилсэн, байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг боловсруулах технологи сайжирч, боловсронгуй болж, тэдгээрийн талаарх мэдээлэл нэмэгдсэнтэй холбоотой юм. Ийнхүү хэрэглээ нь байгаа тул дундаж хэрэглэгчдэд хүртээмжтэй байхуйц өртөгтэй, малын гаралтай өөхлөг эдэд суурилсан ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага гарч байна. Энэхүү нөхцөл, шаардлагад нийцүүлэн, өөрийн орны уламжлалт хүнсний түүхий эдийг ашиглан, олон ханаагүй тосны хүчлийн агууламж өндөртэй, биологийн идэвхт бэлдмэл үйлдвэрлэн дотоодын хэрэглээнд нийлүүлэх бүрэн боломжтой юм. Туршилтын цагаан харханд (дөрвөн хлорт нүүрстөрөгч (ССI4)-өөр үүсгэгдсэн элэгний эмгэг загвар дээр) таван хошуу малын чөмөгний тосны баяжмалыг нэмэлтээр олгож, хархны биохимийн үзүүлэлтүүдийг тодорхойлоход адууны чөмөгнөөс гарган авсан тосны баяжмал нь эмчилгээний 21 хоногт АлАТ ферментийн идэвхийг 41.4%-иар, АсАТ ферментийн идэвхийг 18.9%-иар, холестерол, триглицеридийн хэмжээг 27.4-29.9%-иар, БНЛП-ийн хэмжээг 8.8%-иар тус тус бууруулсан ба ИНЛП-ийн хэмжээг 15.1%-иар ихэсгэж байна. Энэ үзүүлэлт нь импортын загасны тосны үзүүлэлттэй тохирч байгаа юм.

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #эм зүйн судалгаа #АлАТ АсАТ ферментийн идэвх #Tаван хошуу малын чөмөгний тосны баяжмал #холестерол триглицерид #дөрвөн хлорт нүүрстөрөгч

Өгүүлэл нэмсэн: Х.Мөнхзаяа

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2018