ХӨДӨЛГӨӨНИЙ ЗАМЧЛАЛЫГ БОДИТ ХУГАЦААНД ТОДОРХОЙЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАГВАР

Хэвлэлийн нэр: ШУТИС, магистр, доктор оюутны ЭШХ-ын эмтхгэл

Зохиогч:  Т.Амартүвшин

Хамтран зохиогч: [Д.ЭРДЭНЭЧИМЭГ:D.HW02]

Хэвлүүлсэн огноо: 2018-06-04

Хуудас дугаар: х5

Өгүүллийн хураангуй:

Олон улсын судалгааны байгууллагууд  хүний биед бэхлэн байрлуулсан  мэдрэгч системийн тусламжтайгаар хүний хөдөлгөөний замчлалыг бодит хугацаанд тодорхойлох, илрүүлэх зорилготой олон судалгааны ажлуудыг гүйцэтгэсэн байдаг. Энэхүү өгүүлэлд хүний биенд байрлуулсан ганц инерцлэг хэмжилтийн систем (MEMS - Microelectromechanical systems)-ийн тусламжтайгаар хүний гүйцэтгэх үндсэн хөдөлгөөний төрлүүдийг таних дохио боловсруулалтын судалгааны тухай зарим үр дүнг танилцуулж байгаа болно. Хөдөлгөөн таних дохио боловсруулалтын хамгийн чухал хэсэг болох хөдөлгөөний анхдагч мэдээллийг бид нарийвчлал өндөртэйгээр шугаман хурдатгал болон өнцөг хурд хэмжих MPU6050 мэдрүүр ашигласан бөгөөд түүний дохио боловсруулалтыг нээлтэй платформ NodeMCU&Ubidots –ыг ашиглан гүйцэтгэсэн. Ингэснээр хүний биеийн аль ч хэсэгт зүүж явах боломжтой авсаархан мэдрэгч бүхий системийн хөдөлгөөний мэдээллийг бодит хугацаанд вэб серверийн өгөгдлийн бааз руу дамжуулж вэб сервер дээр гурван тэнхлэгийн хурдатгал, өнцөг хурдын утгуудыг хугацааны грацикаар харахын зэрэгцээ анализ хийх, сан болгон хадгалах боломжтой болно. Энэхүү судалгааны үр дүнг эрүүл мэндийн салбарт, спортын судалгаа, шинжилгээнд хэрэглэх боломжтой гэж үзэж байна.

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #босго утга #хөдөлгөөний төрөл #вэб сервер #MEMS #R вектор

Өгүүлэл нэмсэн: Т.Амартүвшин

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019