Орон нутгийн хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний газарт зохистой дадал хэвшүүлэх асуудал

Хэвлэлийн нэр: Хүн ба хүнс

Зохиогч:  Б.Энхтуяа

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2016-12-20

Хуудас дугаар: 37-38

Өгүүллийн хураангуй:

Орон нутагт хүнсний үйлдвэр, цех зориулалтын бус ажлын байранд үйл ажиллагаа явуулах, дэд бүтэц нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй, ажиллагсдын тогтвор суурьшил хангалтгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулдаггүй  зэрэг нийтлэг зөрчил түгээмэл байдаг. Түүнчлэн мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаа нь хүнсний аюулгүй байдлын эрсдэл үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд энэ эрсдэлээс урьчилан сэргийлэхийн тулд орон нутгийн жижиг дунд үйлдвэрүүдэд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг хэвшүүлэх асуудлыг шийдвэрлэх, үүний тулд байнгын хяналт тавих оновчтой арга замыг тогтоох шаардлагатай байна.

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #жижиг үйлдвэрлэл #үнэлгээ #хяналтын хуудас #эрсдэл

Өгүүлэл нэмсэн: Б.Энхтуяа

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2020