НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ: РУРАЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН УХААНЫГ МАНАЙ ОРОНД ХӨГЖҮҮЛЭХ ШААРДЛАГА

Хэвлэлийн нэр: ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл, №18/245

Зохиогч:  А.ӨЭЛҮН

Хамтран зохиогч: [Ж.ГОМБО:A.AR05]

Хэвлүүлсэн огноо: 2018-12-21

Хуудас дугаар: 24-32

Өгүүллийн хураангуй:

Тус өгүүллэгт дэлхий даяар мартагдан сөнөж байгаа нүүдлийн соёл иргэншлийн зарим онцлог давуу талыг хөндсөн болно. Мөн түүний гол цөм болсон нүүдэлч малчдын амьдрал, мал аж ахуйн талаар цухас оруулсан. Нүүдлийн соёл иргэншлийг төр засаг манай орны соёлын үнэт өв хэмээн ойлгож түүнийг хадгалан хамгаалахын давуу талыг дэмжсэн бодлогын баримт бичгийн зарим заалтыг олж мэдэх боломжтой. Нүүдлийн мал аж ахуйг хөгжүүлэх эдийн засаг,соёл, хот байгуулалт, хүн амын төвлөрлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх боломжийг тэмдэглэсэн.

Нүүдлийн соёл иргэншил, мал аж ахуйг эрхлэхэд тулгарч байгаа бэрхшээлийг арилгахад Рурал төлөвлөлтийн ухааныг судлах, улмаар нарийн мэргэжлийн хүний нөөц бэлтгэх зайлшгүй шаардлагатай болохыг тус өгүүллээр нотлохыг зорьсонд тус бүтээлийн зорилго оршино.

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #нүүдлийн соёл иргэншил #соёл иргэншил #бүтээлч малчин өрх #малчдын нийгмийн дэд бүтэц малчны хот

Өгүүлэл нэмсэн: А.ӨЭЛҮН

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019