ТЭНЦВЭРИЙГ АЛДАГДУУЛАХ НӨЛӨӨГ БУУРУУЛАХ ТӨЛӨВИЙН ГЭДРЭГ ХОЛБООНЫ УДИРДЛАГЫН СУДАЛГАА

Хэвлэлийн нэр: ШУТИС, Профессор багш нарын ЭШ-ний бүтээлийн эмхэтгэл, № 18/201,

Зохиогч:  Ц.ТЭНГИС

Хамтран зохиогч: А.Батмөнх

Хэвлүүлсэн огноо: 2016-05-03

Хуудас дугаар: хуудас 124-130

Өгүүллийн хураангуй:

Энэхүү өгүүллээр нисгэгчгүй олон сэнстийг зохион бүтээх төслийн хүрээнд хэрэгжүүлж буй туршилтын ажлын сүүлийн үеийн үр дүнг танилцуулах болно. Тус төслийг хэрэгжүүлэх явцад, бид юуны өмнө, олон сэнстийн хамгийн энгийн загвар болох хөдөлгүүрт суурилсан нэг мөчтэй савлуурыг тогтворжуулах асуудлыг шийдэхийг зорив. Хэвтээ савлуурыг өгөгдсөн өнцгөөр тогтвортой барихын тулд өнцгийн мэдээллийг хурдатгал хэмжигчийн тусламжтайгаар тодорхойлж, хөдөлгүүрт сэнсний өргөх хүчийг тодорхойлох туршилтыг хийсэн ба судалгаа, туршилтын ажлыг дараах хоёр шатлалаар гүйцэтгэлээ. Нэгдүгээрт, төлөвийн орны аргаар дамжуулах функцийн туйлыг байршуулж, хөдөлгөөний динамик тэгшитгэлийг гарган авсан ба түүний параметрүүдийг MATLAB програм дээр загварчилсан болно. Хоёрдугаарт, бид тус системийн бодит загварыг зохион бүтээлээ. Түүнчлэн, бодит загварын  хурдатгал мэдрэгчид үүссэн цахилгаан болон механик шуугианыг Калманы шүүлтүүрээр шүүж харьцангуй цэвэр дохиог гаргав.

Системийн динамик математик загварыг нилээд хялбарчилсан хэлбэрээр гаргасны улмаас тухайн систем нь жин болон тэжээлийн өөрчлөлтөөс хамаарч тогтоосон утганд хүрэх боломжгүй байсныг нэмэлт интеграторын гэдрэг холбоог оруулж өгснөөр дээрх тэнцвэржилтийн нарийвчлалыг сайжруулж чадлаа. Судалгааны ажлын симуляц болон туршилтын үр дүнгийн харьцуулалтыг хийж үзэхэд математик загварын симуляцийн үр дүн нь бодит загварын үр дүнтэй тун ойрхон байж чадсан болно.

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #төлөвийн орны загвар #савлуур #Калманы шүүлтүүр #хөдөлгүүр #олон сэнст

Өгүүлэл нэмсэн: Ц.ТЭНГИС

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019