ӨГӨГДЛИЙН ТАНДАЛТЫН ХУГАЦААНЫ ЦУВАА АРГЫГ АШИГЛАН ДАРХАНЫ ДЦС-ЫН ҮЙЛДВЭРЛЭХ ЭНЕРГИЙГ ТААМАГЛАХ СУДАЛГАА

Хэвлэлийн нэр: ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл

Зохиогч:  Д.Сарангэрэл

Хамтран зохиогч: [Т.Золбоо:D.IS10]

Хэвлүүлсэн огноо: 2018-05-17

Хуудас дугаар: 128-130

Өгүүллийн хураангуй:

Энэ өгүүлэлд их хэмжээний өгөгдөлд дүн шинжилгээ хийснээр хэрэгцээтэй шинэ мэдлэг, мэдээлэл гаргаж авдаг өгөгдлийн тандалтын аргын нэг болох Хугацааны Цуваа аргын талаар судалж, Дарханы Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ийн сүүлийн 10 жилд үйлдвэрлэж түгээсэн энергийн  статистик үзүүлэлтийн өгөгдөл, мэдээлэлд урьдчилсан боловсруулалт хийж, тус компанийн ирээдүйд үйлдвэрлэх цахилгаан, дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээг өндөр нарийвчлалтай таамаглах мэдлэг/загвар гаргаж авахыг зорьсон. Ийнхүү мэдээллийн технологийн дэвшилтэт аргыг нэвтрүүлснээр компанийн ойрын болон хэтийн эрчим хүч үйлдвэрлэлийн хэмжээг төлөвлөх, тооцоолох, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.

Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #эрчим хүч #хугацааны цуваа #Өгөгдлийн тандалт

Өгүүлэл нэмсэн: Д.Сарангэрэл

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019