Инженерийн удиртгал хичээлийг заах арга туршлага

Хэвлэлийн нэр: Үр дүнд суурилсан боловсрол 2017

Зохиогч:  П.Ууганбаяр

Хамтран зохиогч: [Б.Цэрэнлхам:J.TC20]

Хэвлүүлсэн огноо: 2017-12-21

Хуудас дугаар: 122

Өгүүллийн хураангуй:

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд дээд
боловсролын сургалтын системдээ багш төвтэй сургалтаас
суралцагч төвтэй сургалтанд шилжих, сургалтын үр дүнг
суралцагчдийн эзэмшсэн мэдлэг, ур чадвараар үнэлэх,
зөвхөн онолын мэдлэг олгох бус практик ур, чадварыг
онолтой хослуулах, төсөлд буюу асуудалд суурилсан
сургалтаар дамжуулан суралцагчдад багаар ажиллах,
харилцааны болон бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем
бий болгох ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн технологи,
арга зүйг эрчимтэй нэвтрүүлж байна.Энэ сургалтын шинэ
арга технологийг Үр Дүнд Суурилсан Боловсролын
тогтолцоо гэж ерөнхийд нь нэрлэж байгаа бөгөөд бидний
сургалтанд шинээр нэвтрүүлж буй CDIO арга зүй нь
дэлхий нийтэд өргөн тархаж буй энэ төрлийн сургалтын
жишиг стандарт юм. Тухайн дээд боловсролын
байгууллага сургалтын үйл ажиллагаандаа Үр Дүнд
Суурилсан Боловсрол(ҮДСБ)-ын онол, арга зүйг
нэвтрүүлж байгаа тохиолдолд сургалтын хөтөлбөр,
сургалтын орчин, сургах, суралцах үйл ажиллагаа,
сургалтын үнэлгээ зэргийг үе шаттайгаар шинэчилэх
ёстой. Хэдийгээр олон шатанд шинэчлэл хийх
шаардлагатай боловч сургалтын үр дүн багшийн ажлын
үр дүнгээс буюу тухайн хичээлийн сургалтын үр дүнгээс
илүү хамаарна. Иймээс сургалтын хөтөлбөрт байгаа
тухайн хичээлийг үр дүнтэйгээр оюутанд хүргэх, сургах,
суралцах үйл ажиллагаа явуулахын тулд хамгийн эхлээд
сургалтын хөтөлбөрийг маш сайн төлөвлөх ёстой.
Сургалтын хөтөлбөр нь боловсролын хөтөлбөрийн
салшгүй бүрэлдэхүүн хэсэг болно. Иймээс энэ өгүүллээр
CDIO Стандарт Арга Зүйд Нийцсэн Нийлмэл Сургалтын
Хөтөлбөрийн агуулга,онцлог шинжийг авч үзсэн.

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг:

Өгүүлэл нэмсэн: П.Ууганбаяр

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019