Хэвлэлийн нэр: Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ЭШ-ний V бага хурал
Зохиогч:  Х.Мөнхзаяа
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2017-10-01
Хуудас дугаар: 52-54
Өгүүллийн хураангуй: Манай орон эмийн ба үйлдвэрлэлийн ач холбогдолтой ургамлаар баялаг орон
билээ. Түүнийг ашиглах өгөөмөр их боломж байгаа хэдий ч тэдгээрийн химийн
найрлагын судалгаа харьцангуй бага хийгдсэн байдаг нь судалгааны нэн
сонирхолтой объёкт болдог. Ургамлын гаралтай эмийн бэлдмэл нь химийн аргаар
гарган авсан бэлдмэлтэй харьцуулбал хоруу чанар багатай, биед үзүүлэх гаж нөлөө
бага байдгаараа давуу талтай юм. Монгол оронд ургаж байгаа ихэнх ургамлууд нь
байгальд өөрийн зөнгөөрөө хүний оролцоогүйгээр ургадаг онцлогтой. Иймээс
төдийлөн сайн судлагдаагүй хэдий ч ашиг тустай ургамлын тоонд зүүн гарын гоёо
ургамал зайлшгүй орох бөгөөд түүний дотор агуулагдах үнэт нэгдэл флавоноидууд,
“C” амин дэм, антиоксидант идэвхи гэх мэт биологийн
идэвхийг судалж хүнсний зориулалтаар ашиглах шаардлага зүй ёсоор тавигдаж
байна.
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #фенолт нэгдэл #Зүүн гарын гоёо #фитохимийн судалгаа