Шийвдэр гаргах түвшин ба эмэгтэйчүүд ШУТИС. НТС ЭШ-ний бичиг хуу 59-64

Хэвлэлийн нэр: эмэгтэй удирдагч сан. эмхэтгэд №5

Зохиогч:  Б.Долгор

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2009-02-06

Хуудас дугаар: 59-68

Өгүүллийн хураангуй:

1990-ээд оноос ардчилал шинэчлэл өрнөж, нийгэмд хууль эрх зүйн шинэлэг орчин бүрдэж, хүний эрх, жендрийн асуудал хүчтэй тавигдаж байгаа өнөөгийн нөхцөлд эмэгтэйчүүд төрийн бодлого боловсруулахад  “идэвхгүй” хэвээр байгааг  юугаар тайлбарлах вэ?

1. Эмэгтэйчүүдийг  “дорд үзэх” нийгмийн ерөнхий сэтгэл зүй :

·         Эрчүүдийг бодвол нууц хадгалахдаа муу, ам султай ч гэх юмуу

 /албан тушаалын наймалцлалд оролцох үүднээс/

·         Оюуны чадавхи эрчүүдээс сул /үүнийгээ математиктай холбон тайлбарладаг Учир нь манай төрийн өндөр албан тушаалтны дотор инженер техникийн боловсролтой хүмүүс давалгайлж байгааг С. Гүндсамбуу  технократ сэтгэлгээтэй холбон  үзсэн байдаг/

·         Зоригийн чадвар сул, шүүмжлэлд эмзэг, зөөлөн зэрэг эмэгтэй хүний сэтгэхүйн онцлог талыг илүү чухалчилж үздэг

·         Эдийн засгийн чадамж сул /Эмэгтэйчүүдэд өмч хувьчлалын үр дүн эрчүүдийг бодвол маш бага хувь хүртсэн. Өөрөөр хэлбэл хувийн өмчгүй. Энэ нь намууддаа байр суурь эзлэх, сонгуульд өрсөлдөхөд  сөрөгт нөлөөлдөг/

2.  Эмэгтэйчүүдийг “хэт халамжлах” нийгмийн  сэтгэл зүй :

·         Бид хүний эрхийн тухай ярихдаа эмэгтэйчүүд хүчирхийлэлд хамгийн их өртдөг болох  илүүтэй авч үздэг өөрөөр хэлбэл:

- Гэр бүлийн хүчирхийлэлд  уламжлал, ёс зүйгээс шалтгаалан

- Нийгмийн хүчирхийлэлд  ядуурал, жендерийн тэгш биш байдлаас

-Төрийн хүчирхийлэлд улс төрийн тогтворгүй байдал, дүрвэлт, баривчилгаанаас улбаатай эрх нь зөрчигддөг болохыг олонтой уншиж сонсож ирцгээсэн.

Энэ ч  утгаараа эмэгтэйчүүдийг эзмэг бүлэг,  давхраа  хэмээн үзэж хүний эрхийн илтгэлүүдэд нээлттэй  сэдэв болгосоор эрдэмтэн судлаачид, хүний эрхийн байгууллагуудад нийгмийн томоохон асуудал хэмээн үзсээр байна. Энэ нь ч бас  аргагүй юм.  Хүний үндсэн эрхийг хангахгүйгээр эрх мэдлийн тухай бодохын ч аргагүй биз.

·         Эмэгтэйчүүдийг нийгмийн эмзэг бүлэг, сул дорой хэмээн үзэх нь /тэд ч өөргийгөө ингэж бодох нь/ тэднийг нийгмийн идэвхтэй амьдралаас улам бүр холдуулж, тэдэнд “эрх мэдэл”-ийг мартагнуулах байдалд хүргэж болох юм.  


Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаггүй сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #эмэгтэй удирдагч

Өгүүлэл нэмсэн: Б.Долгор

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019