Дээд боловсролын сургалтын хөтөлбөр-тогтвортой хөгжил"

Хэвлэлийн нэр: "Тогтвортой хөгжил дээд боловсрол" улсын хоёрдугаар зөвлөгөөн

Зохиогч:  П.Нямсүрэн

Хамтран зохиогч: [Э.Батцэцэг:J.IT12]

Хэвлүүлсэн огноо: 2018-01-24

Хуудас дугаар: 2

Өгүүллийн хураангуй:

Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго болон монголын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд хүн бүрт чанартай боловсролыг хүргэх зорилтыг дэвшүүлсэн нь дэлхийн чиг хандлага боловсролын чанарт өндөр анхаарал тавьж байгаагийн нэгэн илрэл мөн.

Өнөөгийн монголын дээд боловсролын салбар ард иргэд, ажил олгогчдын зүгээс олон шүүмжлэлийг дагуулж байна. Сургалтын чанар, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангасан байдал, өрсөлдөх чадвар, чанарын баталгаажуулалт гээд шийдэх, хөгжүүлэх шаардлагатай олон асуудал хариултаа хүлээж байгаа билээ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд дээд боловсролын сургалтын системдээ багш төвтэй сургалтаас суралцагч төвтэй сургалтанд шилжих, сургалтын үр дүнг суралцагчдын эзэмшсэн мэдлэг, ур чадвараар үнэлэх,  зөвхөн онолын мэдлэг олгох бус практик ур, чадварыг онолтой хослуулах, төсөлд буюу асуудалд суурилсан сургалтаар дамжуулан суралцагчдад багаар ажиллах, харилцааны болон  бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн технологи, арга зүйг эрчимтэй нэвтрүүлж байна.

Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх шаардлага нь төрөөс болон байгууллагын зүгээс дээд боловсролын хөгжил, чанарын баталгаажуулалтыг хангах зорилгын нэгэн чухал хэсэг юм. Хөтөлбөр боловсруулах, хөгжүүлэх үйл ажиллагаа нь хамрах хүрээ, зорилгоо тодорхойлон төлөвлөлт, бэлтгэлээ зөв хангахаас эхэлнэ. Хөтөлбөрийн төлөвлөлтөнд хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, ажил олгогчдоос хүсч буй тухайн ажилтанд шаардлагатай ур чадвар, чадамжийн судалгаа, суралцагчдын суралцах хэрэгцээ шаардлага, хөтөлбөрөөр олгох шинжлэх ухааны мэдлэг, ур чадвар, хандлага  зэргийг цогц байдлаар судлан тусгах  шаардлагатай юм. Энэхүү судалгаанд үндэслэн суралцахуйн зорилго, агуулга, хүрэх үр дүнг тодорхойлон, оюутан төвтэй сургалтын орчинг бүрдүүлж, байгууллагын ерөнхий стратеги төлөвлөлт, нөөцөд тулгуурлан хөтөлбөрийг боловсруулна. Хөтөлбөрийн дотоод болон гадаад үнэлгээг байнга хийж, сайжруулалт хөгжүүлэлтийн төлөвлөгөөг гаргаж ажиллах нь чанартай үйл ажиллагааны цикл (PDCA), тохирох системийг бүрдүүлж, сургалтын тогтвортой хөгжлийг хангана.

Хөтөлбөрийн тогтвортой хөгжилд сайн засаглал, чадварлаг хүний нөөц, санхүүжилтийн зөв систем тэр дундаа улс орны улс төр, эдийн засгийн тогтвортой байдал хамгийн чухал гэдгийг энэхүү илтгэлээр дэлгэрэнгүй хэлэлцэх болно.

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #ур чадвар #тогтвортой хөгжил #Сургалтын хөтөлбөр

Өгүүлэл нэмсэн: П.Нямсүрэн

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019