“Жижиг, дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга зам” сэдэвт онол, практикийн бага хурал боллоо

“Жижиг, дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга зам” сэдэвт онол, практикийн бага хурал боллоо

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн Компьютер Менежментийн Профессорын баг, “Ноос хувцас судлал”-ын бүсийн төвөөс хамтран “Жижиг, дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга зам” онол, практикийн бага хурлыг 2013 оны 11-р сарын 29-нд зохион явууллаа. Хурлын үйл ажиллагаанд баяр хүргэж ДаТС-ийн захирал доктор (Ph.D), дэд профессор Д. Лханаг, Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулга, ОХУ-ын Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбарын эрдэм шинжилгээний ажлын хэлтсийн дарга, доктор (Ph.D) Б.Д.Цыдыпова нар үг хэллээ.

Хурлын үйл ажиллагааны хүрээнд эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид илтгэл тавьж хэлэлцүүллээ. Үүнд:

  • “Конкурентоспособность малых предприятий Российской Федерации” Илтгэгч: Березикова И.Н. /ОХУ-ын Г.В.Плехановын нэрэмжит ЭЗИС-ийн Улаанбаатар дахь салбарын эдийн засгийн тэнхимийн багш/
  • “Хөдөлмөрийн яамнаас ЖДҮ-ийг хөгжүүлэх талаар баримталж буй бодлого” Илтгэгч: Б.Минжитцэцэг /Хөдөлмөрийн хэлтсийн жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн/
  • “Дархан-Уул аймагт оёдлын үйлдвэрийн кластер байгуулах боломжийн судалгаа” Илтгэгч: Доктор (Ph.D), дэд профессор Ц. Нямжав /ШУТИС, ДаТС, Ноос хувцас судлалын бүсийн төвийн захирал/
  • “Хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодлого” Илтгэгч: Доктор (Ph.D), дэд профессор С.Галбадрах /ШУТИС, ДаТС-ийн ММС-ын эрхлэгч/, С.Мэндхүү /ДУА-ийн ХАҮТ-ийн дарга/ 
  • “Ноосны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал” Илтгэгч: С.Мөнгөнчимэг /“Timeless” ХХК-ий захирал/
  • “Удирдлагын манлайлал байгууллагад нөлөөлөх нь” Илтгэгч: Л.Цэрэнчимэд /ШУТИС, КТМС-ийн ахлах багш/
  • “Жижиг дунд үйлдвэрийн хүний нөөцийн менежментийн зарим асуудал” Илтгэгч: Доктор (Ph.D) И.Батхишиг /ХААИС-ийн харьяа УГТСЭШХ-ийн Мониторингийн албаны мэргэжилтэн/ зэрэг болно.

Хуралд Дархан–Уул аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс, Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургууль, ШУТИС-ийн Компьютер техник менежментийн сургууль, Дархан-Уул аймгийн ХААИС, Удирдлагын Соёмбо дээд сургууль, Дархан дээд сургууль болон Худалдаа аж үйлдвэрийн танхим, гишүүн байгууллагууд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, олон улсын байгууллагууд болон ТББ-ын төлөөлөл оролцож үндсэн илтгэлүүдийн хүрээнд хэлэлцүүлэг хийлээ.


Мэдээ нэмсэн: Я.Батцэцэг Уншсан:819

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019