Хүний биеийн 3D хэмжил зүйн лабораторийн нээлт боллоо

Монгол Улсын Засгийн газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны захилга, Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн 220,0 мянган долларын санхүүжилтээр ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хувцас судлалын төвд 10 сарын 03-ны өдөр хүний биеийн 3D хэмжилтийн лаборатори байгуулагдаж нээлтээ хийлээ.

Description: HDD Duya:Users:duya:Dropbox:3d lab neelt:100D3000:DSC_0341.JPG

Энэхүү лаборатори нь хүний бие, гар, хөлийн хэмжилтийг 3 хэмжээст хэмжилтээр гүйцэтгэх тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон бөгөөд:

  •               -  Монгол хүний биеийн хэмжээ, хэлбэрийг анх удаа 3 хэмжээст хэмжигдэхүүнээр тодорхойлох.

  •               -  Монгол хүний бие, гар, хөлийн хэмжээний үндэсний мэдээллийн сан үүсгэх.

  •               -  Хүний бие, гар, хөлийн хэмжээ, хэлбэрийн ангилал боловсруулах.

  •               -  Монгол хүний биеийн хэмжээ, хэлбэрийн үндэсний стандарт боловсруулах.

  •         -  Монгол хүний аватар (хэмжилтээр үүссэн дүрсээс нэмэлт хэмжилтүүд хийх боломжтой)-г бий болгох эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэх боломж бүрдэж байна


Description: HDD Duya:Users:duya:Dropbox:3d lab neelt:3d lab neelt medee:DSC_0297.jpg

 

 

Description: HDD Duya:Users:duya:Dropbox:3d lab neelt:3d lab neelt medee:DSC_0433.jpg

 

 

Нээлтийн арга  хэмжээнд

 

  •  С.Рэгзэдмаа ҮХААЯ Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга

  •  Н.Нарангэрэл ҮХААЯ мэргэжилтэн

  • Роберт Шөүлхаммер-Азийн хөгжлийн Банкны монгол дахь суурин төлөөлөгч

  • Түвшинсанаа АХБанк захирал

  • Я.Нармандах АХБанк төслийн зохицуулагч

  • Ч.Баасандаш доктор (Ph.D) ШУТИС ЭШТ-ийн проректор,

  • Ж.Туяацэцэг, доктор (Ph.D), дэд профессор ШУТИС ҮТС-ийн захирал

  • Д.Ариунболор доктор /Ph.D/,дэд проф,ШУТИС ҮТС-ийн дэд захирал

  • Д.Түмэнболд доктор /Ph.D/,дэд проф, ШУТИС., ҮТС Дизайны тэнхимийн эрхлэгч

Т.Амаржаргалан доктор /Ph.D/,дэд проф, ШУТИС., ҮТС Текстил судлалын тэнхимийн профессор нар оролцлоо.

Мэдээ нэмсэн: Д.ТҮМЭНБОЛД Уншсан:739

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019