“Дээд боловсролын шинэчлэл- тулгамдсан асуудал” ЭШХурал болно
“Дээд боловсролын шинэчлэл- тулгамдсан асуудал” сэдвээр зохион байгуулах цуврал эрдэмшинжилгээний бага хуралд хэлэлцүүлэх илтгэл шалгаруулна
Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэгээс санаачлан БШУЯ, Боловсролын хүрээлэн, МИДСК, БМИҮЗ, МХИДСХ болон ШУТИС, МУБИС,МУИС зэрэг их сургуулиудтай хамтран, Дээд боловсролын шинэчлэлийн тулгамдсан асуудлын хүрээнд ЭШ-ний бага хурлыг доорх чиглэлээр зохион байгуулна .
Үүнд:
Нэгдүгээр чиглэл- Дээд боловсролын сургалтын агуулга, арга технологийн шинэчлэл, багшийн хөгжлийн асуудал
Хамрах хүрээ:
a)    Дээд боловсролын сургалтын агуулгыг боловсронгуй болгох асуудал;
b)    Дээд боловсролын сургалтын технологийг боловсронгуй болгон,үр дүнг дээшлүүлэх хандлага-арга зам, арга барил, туршилт судалгааны үр дүн, гадаад орны сайн туршлага;
c)    Дээд боловсролын сургалтын чанар, үр дүнгийн үнэлгээ, тулгамдаж байгаа асуудал, туршилт судалгааны үр дүн;
d)    Сургалт- шинжлэх ухаан- үйлдвэрлэлийн холбоог хэрэгжүүлэх арга зам, баялаг бүтээх сургалт;
e)  Их, дээд сургуулийн багшийн хөгжил-төлөвшлийн өнөөгийн байдал,багшид тавигдах орчин үеийн шаардлага, багшийн хөдөлмөр түүний үнэлгээ, үр дүнг дээшлүүлэх арга зам;
f)   Зайн болоод цахим сургалтын аргазүй, онцлог, түүний давуу ба бэрхшээлтэй тал, сургалтын уламжлалт арга технологтой харьцуулсан судалгаа;
 
Хоёрдугаар чиглэл-  Дээд боловсролын тогтолцоо, эрх зүйн орчин,  бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудал
Хамрах хүрээ:
a)   Дээд боловсролын систем, сургалтын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгон шинэчлэх зорилт, тулгарч байгаа асуудал, шийдвэрлэх арга зам;
b)   Дээд боловсролын байгууллагуудын удирдлага, эдийн засаг-санхүү, үйл ажиллагааны бие даасан байдлын өнөөгийн болоод хэтийн төлөв;
c) Дээд боловсролын байгууллагуудын дотоод үйл ажиллагааны ардчилсан зарчмын хэрэгжилт, түүнийг  өргөжүүлэн,хөгжүүлэх асуудал;
d)    Дээд боловсролын салбарын эрх зүйн орчин, бодлогын баримт бичгийн төгөлдөржилт;
e)    Дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээг боловсронгуй болгох онол-аргазүйн асуудал.
 
 
Гуравдугаар чиглэл- Их, дээд сургуулийн Эрдэм шинжилгээ-ИнновацҮйлдвэрлэл
Хамрах хүрээ:
a)   Их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ- инновацийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, хөгжлийн зорилт, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам;
b)   Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын онол-аргазүйн шинжлэх ухааны түвшин, үр өгөөжийг дээшлүүлэх асуудал;
c)    Сургалт – үйлдвэрлэлийн холбоог сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх асуудал,
d)    Магистр, докторын сургалтын өнөөгийн байдал, түүнийг боловсронгуй болгон, чанарыг дээшлүүлэх асуудал.
Илтгэлийг хуралдаанд доорх хэлбэрээр оролцуулах бөгөөд хурлын санхүүжилтын шаардлагаас хамаарч зохих хураамжтай байна. Үүнд:
a)    Хуралд хэлэлцүүлэн, “Эрдэм шинжилгээний бичиг”-т хэвлэх
/такс100000/,
b)  Хуралд хэлэлцүүлэхгүйгээр / шаардлага хангасан бол / “Эрдэм шинжилгээний бичиг”-т хэвлэх. Тухайлбал хөдөө орон нутгаас, гадаад орноос г.м /такс150000/,
c)    Хурлын хэлэлцүүлэгт оруулах боловч, “Эрдэм шинжилгээний бичиг”-т хэвлэгдэхгүй / Такс 50000 /,
    Энэ асуудлыг илтгэлийн эзний санал, илтгэлийн чанарыг харгалзан, зохион байгуулагч талуудын хамтарсан редакцын комисс шийдвэрлэнэ. Илтгэлийн хураангуйг 300 үгэнд багтаан монгол хэлээр бичнэ. Хураангуйг 2015 оны 1-р сарын 25, илтгэлийн бүрэн эхийг эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрээр 2015 оны 3-р сарын 1-ний дотор хүлээн авна. Заасан хугацаанаас хоцорсон тохиолдолд хүлээж авах боломжгүйг анхаарна уу.
   Илтгэл, өгүүлэл нь эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэлд тавигддаг үндсэн шаардлагыг хангасан байвал зохино. Хэлэлцүүлэгт орох илтгэлийн товчлолыг “Power point” програм дээр бэлтгэж, ЭШБ хурал болохоос 5 хоногийн өмнө доорх хаягаар ирүүлсэн байх шаардлагатай. ЭШБ хурал болох хугацааг жич зарлана.ЭШБ хуралтай холбоотой мэдээллийг www.maher.org.mn сайт дээр тавина.
   Илтгэлийн сэдвийг 2015 оны 1-р сарын 15-нээс өмнө soyombo_alt2000@yahoo.com цахим хаяг эсвэл 96616500 утсаар урьдчилан мэдэгдэж болно.
Эрдэм шинжилгээний өгүүлэл нь /А4 форматын/ 10 хүртэл нүүр хуудсанд бичигдсэн дараах бүтэцтэй байна:
-       Өгүүллийн сэдэв/нэр/
-       Зохиогчийн овог нэр, цахим хаяг
-       Өгүүллийн хураангуй/Англи хэл дээр/
-       Түлхүүр үг /4-5 /
-       Оршил /Удиртгал, судалгааны аргазүй/
-       Үндсэн хэсэг
-       Дүгнэлт, санал зөвлөмж
-       Ашигласан материалын жагсаалт
-       Зохиогчийн тухай товч танилцуулга
-       Хавсралт
 ЭШБ- хурлаас3 илтгэлийг 1;2;3-р байр эзлүүлэн батламж, мөнгөн шагнал олгоно.Үүнд:
 1-р байр нэг 500000 ₮
 2-р байр нэг 300000 ₮
 3-р байр нэг 100000 ₮
 Илтгэлийг шалгаруулахад харгалзах үндсэн шалгуур үзүүлэлт:
- Илтгэлд дэвшүүлсэн санал, дүгнэлт, зөвлөмжийн шинжлэх ухааны үндэслэл, судалгаа, туршилтанд тулгуурласан байдал, түүнчлэн монгол улсын дээд боловсролын хөгжил-шинэчлэлийн зорилтод үзүүлэх онол-практикийн ач холбогдол,
- Судалгааны онол- аргазүй, боловсруулалтын түвшин,
- Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих стандартын шаардлага хангасан байдал,
Өгүүллийг А4 хэмжээний 10 хүртэл нүүр хуудсанд багтаан Windows/2000/XP/,“Microsoft Office2007”програмыгашиглан, Times New Roman фондын 10 pt өндрийг сонгож бичсэн байна. Хуудасны дээд, доод захаас 3 см, баруун, зүүн захаас 2,5 см зай үлдээнэ. Жич: header, fooder, footnote   командыг ашиглахгүй, хуудсанд дугаар тавихгүй.
Зүйлийг шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөр хооронд 1sp зайтай, мөрүүд баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдсэн байвал зохино.
Түлхүүр үгийг нэрлэхийн тийн ялгалын ганц тоонд бичих ба илтгэлийн нэрэнд орсон үгийг түлхүүр үгэнд оруулахгүй.
Математик бичиглэлийг Equition программаар 10 pt өндөртэй бичих бөгөөд томъёог дээд доод талаасаа 10pt зайтай мөр голлуулж бичнэ. Томъёоны дугаарыг мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
Фото зураг, график, диаграмм, зураг, хүснэгт зэргийг хар цагаан өнгөөр дүрсэлж, ялгасан байхын дээр Scanner ашиглаж оруулсан зургийг 300 dpi-аас багагүй нягтралтай,`TIF`,`JPEG``BMP`,`GIF`өргөтгөлтэйгээр буулгаж, зураг дээрх үсэг тооны өндөр нь өгүүллийн ерөнхий бичлэгийн үсэгний өндөртэй адил байна.
 
ЭШБ хурлыгсанаачлан зохион байгуулагч:
Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэг
Хамтран зохион байгуулагчид:
Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл, Монголын Их, Дээд Сургуулиудын Консорциум, Боловсролын Хүрээлэн, Хувийн Их, Дээд Сургуулиудын Холбоо, ШУТИС, МУБИС, МУИС

Мэдээ нэмсэн: О.Мөнхчимэг Уншсан:785

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019