Дүрслэх геометрийн АСТ 2013

  ШУТИС БИАС-ийн ИЗПБагаас Дүрслэх геометр хичээлээр жил бүр зохион явуулдаг уламжлалт “Сэтгэхүй Дүрслэхүй” АСТ 2013.11.28 нд ШУТИС-ийн II байрны 505, 506 тоот хичээлийн танхимд урд жилүүдийнхээс илүү өргөн хүрээнд явагдаж дүнгээ гаргалаа.

  Энэ тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдхүүн сургуулиудын дүрслэх геометр хичээлийг одоо судлан үзэж буй оюутнууд баг бүрдүүлэн нийт 37 баг оролцон авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдлөө.    

           Тэмцээний зорилго,  ач холбогдол   

  Дүрслэх геометрийн АСТ тэмцээний зорилго нь оюутан хичээлийн агуулгыг гүнзгийрүүлэн судлах, мэдлэгээ бататгах, бие дааж болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх,  оюутан, багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг чадвартай оюутнуудыг сонгон шалгаруулж урамшуулахад оршино.

   Энэ тэмцээнийг зохион явуулах ажиллагаанд  БИАС-ийн дэргэдэх оюутны “Дельта” клубын оюутнууд идэвхтэй оролцлоо. Тэмцээнд оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.

 Энэхүү АСТ-ийг зохион байгуулахад чармайлт гарган оролцсон багийн нийт багш нартаа ажлын их амжилт хүсье. Энд дарж дэлгэрэнгүй үзнэ үү

АСТ зохион байгуулах комиссын ахлагч багш Х.Дамчаасүрэн.

ШУТИС БИАС ИЗПБаг

АСТ зохион байгуулах комисс


Мэдээ нэмсэн: Х.Дамчаасүрэн Уншсан:306

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2020