Цагдаагийн байгууллагын алба хаагчдын авлига, хээл хахууль, хүнд суртлын талаар мэдээлэл хүлээн авах 126 тусгай дугаарын утсыг иргэд, олон нийтэд таниулан сурталчилах чиглэлээр “126 дугаарын утас”-ны зурагт хуудасны уралдаан

Цагдаагийн байгууллагын алба хаагчдын авлига, хээл хахууль, хүнд суртлын талаар мэдээлэл хүлээн авах 126 тусгай дугаарын утсыг иргэд, олон нийтэд таниулан сурталчилах чиглэлээр “126 дугаарын утас”-ны зурагт хуудасны уралдааныг Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологи Дизайны сургууль, Үндэсний гэрэл зургийн танхимтай хамтран 2014 оны 04 сарын 24 –ны өдрөөс эхлэн зарлан зохион байгуулсан юм.

Уралдаанд Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологи Дизайны сургуулийн оюутан залуусын 40 гаруй бүтээл иржээ. Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газар, хамтран зохион байгуулагч Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологи Дизайны сургууль, Үндэсний гэрэл зургийн танхимаас томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүний саналыг үндэслэн бүтээлүүдийг сэдэв, бүтээлч байдал болон уран сайхны илэрхийлэл зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан сонгон шалгаруулжээ.

Шалгарсан 30 бүтээлийг олон нийтэд сурталчилахаар 20140-05-19ны 11.40 минутад Үндэсний түүхийн музейд үзэсгэлэнгийн нээлт боллоо. Уралдааны тэргүүн байрыг Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологи Дизайны сургуулийн оюутан У.Цэрэндорж, дэд байрыг Э.Алтаншагай, гутгаар байрыг Т.Ундармаа, Тусгай байрыг Ө.Нарангарав нар тус тус эзэлжээ


Мэдээ нэмсэн: Б.ЭНХБАТ Уншсан:520

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019