"Банк санхүүгийн хөгжил" ЭШОПБХ-ын оюутны хурлын мэдээ

Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 90-н жилийн ойд зориулж Дархан-Уул аймгийн Их Дээд сургуулиудын судлаач оюутнуудын дунд “Банк санхүүгийн салбар”-ын өнөөгийн нөхцөл байдлыг судлан тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон, цаашдын хөгжлийн чиг хандлагыг төсөөлөх зорилгоор зохион байгуулсан Эрдэм шинжилгээ онол практикийн бага хурал 2014.05.22-ны өдөр амжилттай болж өндөрлөллөө.

Эрдэм шинжилгээ онол практикийн бага хуралд ШУТИС ДаТС-ийн КМПБ-ийн магистрант А.Баттуяа., И.Анхбаяр., ХААИС-ийн харъяа Дархан ХААС-УГТСЭШХ-ийн бизнесийн удирдлагын тэнхимийн Ц.Бурмаа.,  ШУТИС ДаТС-ийн КМПБ-ийн Г.Болортуяа., Г.Мөнхцэцэг., Б.Номиндарь., А.Наранбаатар., Д.Пунсалмаа., Удирдлагын Соёмбо ДС-ийн оюутан Л.Ариунбилэг., ХААИС-ийн Дархан ХААС-УГТСЭШХ Б.Хишигдорж нар сонирхолтой илтгэлүүд амжилттай хэлэлцүүлж өндөрлөллөө.

Нийт оролцогчдоос:

I байр -  ШУТИС ДаТС-ийн магистр оюутан А.Баттуяа “Банкны зээлийн хүүг бууруулах боломжийн судалгаа”.,

II байр -ХААИС-ийн харъяа Дархан ХААС-УГТСЭШХ-ийн бизнесийн удирдлагын тэнхимийн Ц.Бурмаа.,

III байр-ШУТИС ДаТС-ийн УУМ 4 ангийн оюутан Д.Пунсалмаа.,

Тусгай байр-БУ 4 ангийн оюутан Г.Болортуяа.,

Тусгай байр-Удирдлагын Соёмбо ДС-ийн Банкны 2 ангийн оюутан Л.Ариунбилэг тус тус шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнагдав.

“Банк санхүүгийн хөгжил” сэдэвт ЭШОПБХ-ын шүүгчээр Монгол банкны Дархан-Уул  аймаг дахь хэлтсийн захирал Д.Дарханбаяр., ШУТИС ДаТС-ийн КМПБ-ийн Доктор (Ph.D)., тэргүүлэх профессор С.Галбадрах., доктор (Ph.D)., дэд проф А.Баяр., ХААИС-ийн харъяа УГТСЭШХ-ийн Бизнес удирдлагын тэнхимийн ахлах багш., Доктор (Ph.D), дэд проф Лувсандаш багш нар шүүн болгоолоо.



Мэдээ нэмсэн: Я.Батцэцэг Уншсан:406

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019