Голден хилл компаний нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурал

-        ШУТИС-ГГТСургууль, Монголын Үйлдвэрлэлийн Геологчдийн Холбоо (МҮГХ), Голден Хилл” компаниас хамтран жил бүрийн 3-р сард уламжлал болгон зохион байгуулдаг оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2014 оны 3-р сарын 13-нд амжилттай зохион байгуулсан.

Тус хуралд ШУТИС-ГГТСургууль, УУИСургууль болон МУИС-ШУС-Байгалийн ухааны факультетийн ашигт малтмал, геофизикийн тэнхимийн оюутнуудын төлөөлөл болсон 12 оюутан оролцож Монгол орны региональ геологи, ашигт малтмалын ордын гарал үүсэл, хайгуулын өрөмдлөг, ашигт малтмал баяжуулах судалгаа шинжилгээний ажлын бүтээлээ хэлэлцүүлэн өрсөлдсөн.

Хурлын зохион байгуулах зөвлөлд 2 хүн ажилласан. АМЭХ-багаас нэг хүн оролцсон болно. 


Мэдээ нэмсэн: Б.Энхжаргал Уншсан:381

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019