“Инновацийн шилдэг төсөл шалгаруулах уралдаан” 1-р байр эзэлсэн

 Нүцгэн үрт, хүнсний зориулалттай хошуу тарианы эх орны нөөцийг ашиглан  нийгэмд баримжаалсан жижиг үйлдвэр байгуулах бөгөөд уг үйлдвэрийг ШУТИС-ийн Инкубаторын төвд  зохион байгуулах боломжтой байгаа нь  тэргүүн зэргийн ач холбогдолтой болно. Хошуу тариа боловсруулах үйлдвэрийг барьж байгуулснаар хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, улмаар шинжлэх ухааны судалгааны үр дүнд гарган авсан технологи ашиглан өнөө үед хүний бие организмд шаардлагатай тэжээлийн бодис агуулсан  шинэ нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэн Эрүүл монгол хүн урт удаан наслахад чухал үр дүнтэй болно. Орчин үеийн техник, тоног төхөөрөмжүүдийг авч суурилуулан эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга хэмжээг авч ажилласнаар өндөр үр ашигтай ажиллаж 0,8  жилд хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх болно. 


Мэдээ нэмсэн: Д.Цэцэгээ Уншсан:409

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2020