Дулаан тархалтын онол-2 /конвекц цацрагийн дулаан солилцоо/

Зохиогч:  Л.Жаргалхүү

Хамтран зохиогч:

Үйл явц: Бичиж хэвлүүлсэн

Бүтээлийн товч тайлбар: Энэхүү сурах бичиг нь дулаан энергетикийн салбарын оюутнууд инженер техникийн ажилтнуудад зориулж лекцийг эмхтгэсэн хэлбэрээр бичсэн анхны хэвлэл болно.

Сурах бичгийн бүтцэд чөлөөт болон албадмал конвекц, конвекцийн дулаан солилцоонд нөлөөлөх хүчин зүйлүүд; хавтгай гадаргуугийн дэргэдүүр болон нэг ба багц хоолойн гадуур, хоолой дотуур шингэний чөлөөт болон албадмал хөдөлгөөний үеийн дулаан өгөлтийг тодорхойлох тэгшитгэлүүд; шингэн металлын дулаан өгөлт; шингэний буцлах, уурын конденсацлагдах үеийн дулаан өгөлт; дулаан масс солилцооны онол, диффузын үзэгдэл; цацрагийн дулаан солилцоо, цацрагийн хуулиуд; цацаргаж шингээж байгаа орчны дулаан солилцоо болон дулаан солилцооны аппаратын тооцоо хийх аргачлалыг хамруулж авч үзсэн. Номыг бичихдээ конвекц, цацрагийн дулаан солилцооны процессыг оюутанд аль болох ойлгомжтой байлгах, дулаан өгөлтийн коэффициентыг тодорхойлохдоо аль болох практик тооцоонд хэрэглэгддэг дундчилдсан тэгшитгэлүүдийг оруулж өгөхийг хичээсэн.

Хэвлүүлсэн газар: "Big brother" хэвлэлийн газар

Хэвлүүлсэн огноо: 2015/04/05

Хуудасний тоо: 178

Түлхүүр үг: #конвекц #дулаан солилцооны аппарат #цацраг #дулаан масс солилцоо


Бүтээл нэмсэн:Л.Жаргалхүү

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019