“Сумдын үүрэн холбооны үйлчилгээний чанарын үзүүлэлтийн судалгаа”

Зохиогч:  Н.Чулуунбанди

Хамтран зохиогч:

Үйл явц: Бичиж хэвлүүлсэн

Бүтээлийн товч тайлбар:

Монгол улсын хэмжээнд үүрэн холбооны үйлчилгээ үзүүлж буй компаниудын сумдын үүрэн холбооны үйлчилгээний чанарын үзүүлэлтийн судалгаанд үндэслэн сумдын чанарын үзүүлэлтүүдэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, математик загварчлал гаргаж үр дүнг тооцоолох оновчлолын алгоритмыг  доорхи  бүлгүүдээр авч үзсэн.

Нэгдүгээр бүлэгт: Одоо хэрэглэгдэж байгаа үүрэн хөдөлгөөнт холбооны GPRS/UMTS сүлжээний үйлчилгээний чанарыг үнэлэх ерөнхий бүтэц зохион байгуулалт, стандарт, протокол, дамжууллын технологи болон сүлжээнд тавигдах шаардлагууд, тэдгээрийг хэрэгжүүлэх технологийн талаар авч үзсэн. Үүрэн холбооны өнөөгийн энэхүү сүлжээнд тулгуурлан сүлжээг төлөвлөх ба оновчлох үед параметрүүдийг тооцоолох аргачлалыг боловсруулсан. Үүнд: Хөдөлгөөнт холбооны сүлжээнд шаардлагатай сувгийн тоо, өгсөх болон уруудах шугамын ачаалал, үүрийн багтаамж зэрэг үндсэн үзүүүлэлтийг тооцоолох онолын үндсийг тодорхойлсон.

Хоёрдугаар бүлэгт:. Сумдын үүрэн холбооны зохион байгуулалт, түүнд тавигдах стандарт шаардлагыг судалж, 2008 онд суурилагдсан 90 сумдад Дэлхийн Банкны зөвлөмжийн дагуу судалгаа явуулж, ашиглалтын нөхцөлд үүрэн сүлжээний үйлчилгээний чанарыг үнэлж үр дүнг, стандарт үзүүлэлттэй харьцуулсан дүгнэлт хийсэн. Мөн энэ бүлэгт ашиглалтын нөхцөлд үүрэн сүлжээний үйлчилгээний чанарын үзүүлэлтүүдэд нөлөөлөх хүчин зүйлүүдийг судалж, үнэлгээ өгсөн.

Гуравдугаар бүлэгт: Үүрэн холбооны үйлчилгээний чанарыг онолын үүднээс практик үр дүнд тулгуурлан загварчлах асуудлыг авч үзсэн. Үүнд графын онолоор (Theory graph) үүрэн хөдөлгөөнт холбооны үйлчилгээний чанарт нөлөөлөх шалтгаан үр дагаврын холбоог илэрхийлсэн, циклийн аргаар (Theory cycle) үйлчилгээний чанарын тэнцвэртэй нөхцөлийг боловсруулан гаргасан.

Дөрөвдүгээр бүлэгт: Үүрэн холбооны үйлчилгээний чанарын үзүүлэлтийн үнэлгээ, тооцооллын алгоритм, онолын загваруудын симуляцийн үр дүнг харуулсан.  Үүнд:

А. QoS -д тулгуурласан үүрэн сүлжээний оновчлолын алгоритмыг боловсруулсан.

Б. Циклийн онолд тулгуурласан үйлчилгээний чанарын үзүүлэлтийн (QoS) загвар,             түүний  алгоритмын симуляцийн үр дүн.

Хэвлүүлсэн газар: "Адмон" хэвлэлийн газар

Хэвлүүлсэн огноо: 2011/11/11

Хуудасний тоо: 114 хуудас

Түлхүүр үг:


Бүтээл нэмсэн:Н.Чулуунбанди

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019