Төмөр замын геометрийг хэмжих автоматжуулсан системийн судалгаа ба загварчлал

Зохиогч:  Д.ЭРДЭНЭЧИМЭГ

Хамтран зохиогч:

Үйл явц: Бичиж хэвлүүлсэн

Бүтээлийн товч тайлбар:

Энэхүү шинжлэх ухааны ажлаар төмөр замын геометрийн хэмжилтийг 3 хэмжээст огторгуйд загварчилж, хэмжилтэнд хэрэглэгдэх үндсэн мэдрүүрүүд болох оптик гироскопын мэдрүүр, лазерийн оптик мэдрүүр зэргийн математик загварыг гарган загварчлах программ дээр хэмжилтийн системийн загварыг турших, автоматжуулсан хэмжилтийн системийн техникийн шийдлийг гаргах зорилго тавьж ажилласан юм. Судалгааны ажлын явцад техникийн шийдлийн хувьд хүндрэлтэй байсан асуудал нь зам төмрийн жирээ хоорондын царигийн өргөний өөрчлөлт буюу хоёр рельсийн зайн өөрчлөлтийг өндөр хурдтай динамик орчинд өндөр нарийвчлалтай хэмжих явдал байлаа. Энэ асуудлын шийдлийг олохын тулд зайн хэмжилтийг контактгүйгээр динамик орчинд гүйцэтгэж болох төрөл бүрийн мэдрүүрийн системүүдийг (хэт авианы, хуйларсан гүйдлийн, фотоны, лазерийн Доплерийн, когерент лазерийн туяаны г.м) харьцуулан судлаж лазерийн оптик мэдрүүрийн системийг өндөр хурдтай, өндөр нарийвчлалтай хөдөлгөөнтэй нөхцөлд хэмжилт хийх бололцоотой гэж үзэн сонгож авсан. Мөн энэ системийн тусламжтайгаар царигийн өргөний өөрчлөлтөөс гадна зам төмрийн толгой хэсгийн элэгдлийн хэмжээг давхар тодорхойлох боломжтой юм.

Хэвлүүлсэн газар: ШУТИС хэвлэл

Хэвлүүлсэн огноо: 2003/02/17

Хуудасний тоо: 130

Түлхүүр үг: #цариг #динамик хэмжилт #жирээ #төмөр замын геометр


Бүтээл нэмсэн:Д.ЭРДЭНЭЧИМЭГ

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019