LTE сүлжээний контентийн нөөц хуваарилалтын судалгаа

Зохиогч:  Л.Эрдэнэбаяр

Хамтран зохиогч:

Үйл явц: Бичиж хэвлүүлсэн

Бүтээлийн товч тайлбар:

Хөдөлгөөнт холбооны дэвшилтэт технологи 4G LTE сүлжээний мультимедиа контент дамжуулал, түүний радио нөөц хуваарилалтын үр ашгийг дээшлүүлэх боломжийг судлахад оршино.  LTE сүлжээний уруудах шугамын дамжуулалд бааз станц ба хэрэглэгчийн терминал хооронд контентийн үйлчилгээг хэрхэн оновчтой үр ашигтай дамжуулах асуудлыг шийдвэрлэх болно. Энэ зорилгыг дараах зорилтуудыг хэрэгжүүлэх замаар шийдвэрлэнэ. Үүнд:

1.      4 дэх үеийн үүрэн хөдөлгөөнт холбооны хөгжил, сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдийн үүргүүдийг судалж, макро ба бичил үүрийн системийн загварыг тодорхойлох

2.      Өнөөдрийг хүртэл судалсан броадкаст дамжууллын аргуудыг ангилж, ангилал бүрээс хамгийн сайн дамжуулалтай аргыг тодорхойлж, онцлог шинжүүдийг харьцуулж шинжлэх

3.      Утасгүй мэдрэгч сүлжээний бүтцийг гаргаж, суперфрэймийн өгөгдөл дамжуулах боломжуудыг судалсан судалгааны ажлуудыг харьцуулж үнэлэх

4.      LTE сүлжээний OFDMA хандалтад хэрэглэх давтамж, хугацааны хоёр хэмжээсийн нөөц багтаамжийг судлах, холбогдох нөөц хуваарилалтын алгоритмуудыг сонгож, өөрийн санал болгосон алгоритмтай харьцуулах

Видео ба өгөгдлийн контент үйлчилгээг системийн сул чөлөөтэй нөөцөд үр ашигтай хуваарилах нэгдмэл алгоритмыг боловсруулж үйлчилгээний чанарын үзүүлэлтүүдийг тооцон дүн шинжилгээ хийх

Хэвлүүлсэн газар:

Хэвлүүлсэн огноо:

Хуудасний тоо: 170

Түлхүүр үг: #хөдөлгөөнт сүлжээ #мультимедиа контент #үр ашиг #OFDMA #радио нөөц


Бүтээл нэмсэн:Л.Эрдэнэбаяр

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2018