Монгол улсын стандарт. MNS6285-2011 Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага стандарт шинэчлэх

Зохиогч:  Ц.ГАНБАТ

Хамтран зохиогч:

Үйл явц: Бичиж хэвлүүлсэн

Бүтээлийн товч тайлбар:

Төрийн байгууллагын вэбсайтын шаардлага бол програм хангамжийн чанарын шаардлагын хүрээнд хамаардаг юм. СХҮЗ-ээс 2011 онд батлан Програм хангамжийн бүтээгдэхүүний чанарын шаардлага болон үнэлгээ (SQuaRE) MNS 6243:2011, MNS 6247:2011 стандартын зарим нэр томъёо, тодорхойлолт, Програм хангамжийн боловсруулалт MNS 6245:2011, MNS 6248:2011 стандартуудын мөн зарим нэр томъёо, түүний тодорхойлолт, заалтууд нь олон улсын ISO/IEC 25010 Systems and Software Engineering - Systems and Software Quality Requirements and Evaluation стандартаас ялгаатай орчуулагдсан, дутуу орхигдуулсан, нэр томъёо хоорондоо зөрсөн байгаа тул дахин хянан боловсруулж буй энэ стандартад нэр томъёо, тодорхойлолт, заалтуудыг дахин тодорхойлж нэмж орууллаа.

Мөн энэ стандартыг 2011 оноос хойш шинэчлэн батлагдсан болон шинээр гарсан Монгол Улсын хуулиудтай уялдуулах зорилгоор төрийн байгууллагын вэбсайттай холбоотой хуулийн заалтуудыг судлаж Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Шилэн дансны тухай хуулиудын заалтуудыг энэ стандартад нэмж орууллаа

Хэвлүүлсэн газар: СХҮТ

Хэвлүүлсэн огноо: 2017/04/02

Хуудасний тоо: 18

Түлхүүр үг: #вэбсайт #шаардлага #төрийн байгууллага


Бүтээл нэмсэн:Ц.ГАНБАТ

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019