Үл эвдэх сорил ба оношлогоо ЭШБХ-ын эмхэтгэл

Зохиогч:  Ц.БАЙГАЛЬМАА

Хамтран зохиогч: Ц. Байгальмаа,Ц. Болорцэцэг

Үйл явц: Эмхэтгэж хэвлүүлсэн

Бүтээлийн товч тайлбар: ШУТИС-д үл эвдэх сорилын технологи хөгжиж эхэлсэн нь
үйлдвэрийн гамма радиографийн лаборатори Олон улсын атомын энергийн
агентлагийн техникийн туслалцааны төслөөр 1994 онд физикийн
тэнхимийн дэргэд байгуулагдсантай холбоотой юм. Радиографийн
шалгалтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх судалгааны явцад манай улсад хэт
авианы сорил, соронзон бөөмийн сорил мэт цөөн тооны металын эвдэхгүй
шалгалтын аргуудыг дэд бүтцийн эрчим хүч, нисэх, төмөр замын салбарт
ГОСТ стандартын дагуу хэрэглэдэг байсан, харин радиографийн ажлыг
зөвхөн гадаадын мэргэжилтэй ажилтан хийдэг байжээ. Улмаар 2000 оны үед
үл эвдэх сорил(ҮЭС)-ын төв ба ҮЭСМН зэрэг мэргэжлийн байгууллагууд
олон улсын жишгээр үүсгэн байгуулагдаж идэвхтэй үйл ажиллагаа явуулж
ирсэн нэг чиглэл нь ҮЭС-ын чанарын дэд бүтцийг монгол улсад цогцлоон
байгуулж чадсан явдал юм.
ҮЭС-ын технологи өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хөгжсөн
ололт амжилтыг төр, нийгэмд хүргэн мэдээлэх, машин үйлдвэрлэл, метал
судлал, технологийн чиглэлийн манайтай ижил төстэй үйл ажиллагаа
явуулдаг төрийн бус байгууллагуудтай хоршиж ажиллаж туршлагаа
солилцож хүчээ нэгтгэх, энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж
байгаа магистр, доктор оюутнууд, судлаачдын эрдэм шинжилгээний
бүтээлийг хэлэлцэх зорилгоор “Үл эвдэх сорил ба оношилгоо” сэдэвт эрдэм
шинжилгээний онол практикийн бага хурлыг улсын хэмжээнд зохион
байгуулахад бичиж ирүүлсэн судалгааны ажлуудын эмхэтгэлийг хэвлүүлэн
та бүхэнд толилуулж байна.
Энэхүү эмхэтгэлд орсон бүтээлүүдийг та уншиж ҮЭС-ын
технологийн хөгжлийн хүрсэн түвшинтэй танилцан, танд хэрэгтэй ямар
чиглэлээр судалгаа хийгдэж байгааг олж мэдэх болно. Мөн танд ажиллаж
байгаа салбартаа ҮЭС-ын чиглэлд цаашид юу хийх шаардлагатай болохоо
тодорхойлоход тус болох аваас хурлыг зохион байгуулагч бидний хичээл
зүтгэлийн сайн үр дүн болох юм. Олон улсын эрдэм шинжилгээний бага
хурал зохион байгуулах үйл явдлыг ойрын ирээдүйд хэрэгжүүлэхээр
хамтдаа зүтгэе.

Хэвлүүлсэн газар: Удам соёл

Хэвлүүлсэн огноо: 2016/11/25

Хуудасний тоо: 146

Түлхүүр үг:


Бүтээл нэмсэн:Ц.БАЙГАЛЬМАА

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019