Дохиоллын сүлжээний чанарыг үнэлэх аргачлал боловсруулах нь

Зохиогч:  Т.Лхагвасүрэн

Хамтран зохиогч:

Үйл явц: Боловсруулсан

Бүтээлийн товч тайлбар:

Харилцаа холбооны аливаа үйлчилгээ дохиолол, протоколоор гүйцэтгэгддэг тул дохиоллын сүлжээний түвшин үйлчилгээний чанарт чухлаар нөлөөлнө. Иймд дохиоллын сүлжээний чанарыг үнэлэх асуудал тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Энэ судалгааны ажлын зорилго нь уламжлалт болон дараа үеийн технологийн бааз дээр ажиллах орчин үеийн холбооны сүлжээн дэх дохиоллын сүлжээний чанарын үзүүлэлтийг тодорхойлох, түүнд дүн шинжилгээ хийх шинэ зарчим ба аргачлалыг боловсруулах, дохиоллын системийн чанарын параметр хоорондын хамаарлыг тодорхойлоход оршино. Дээрх зорилгыг дараах зорилтуудын тусламжтайгаар шийдвэрлэнэ:

—  Дохиоллын сүлжээний чанарыг үнэлэх аргууд болон SS7 дохиоллын фреймийн бүтцэд өөрчлөлт оруулах боломжийг судлах

—  Дараа үеийн сүлжээний чанарын бүтцийг тодорхойлж, үнэлгээний зарчим боловсруулах

—  SS7 дохиолол болон SIP протоколын ачаалал тооцоолох аргыг хөгжүүлэх, аргачлал  боловсруулах, дохиоллын ачаалал дуудлагын ачааллын хамаарлыг тогтоох

—  SS7-ын дохиолол болон SIP протокол дамжууллын саатлын хугацааг үнэлэх аргыг шинжлэн аргачлал боловсруулах, инженерийн тооцооны MATLAB программаар програмчилж турших, хэрэгжүүлэх

Монголын цахилгаан холбоо компаний ачааллын динамик, холболтын станцуудын чанарын үзүүлэлтийн судалгааг сүүлийн жилүүдийн байдлаар шинжилж, дараа үеийн сүлжээнд дохиоллын системийн чанарыг үнэлэх зарчим ба аргачлалыг боловсруулан туршсан болно.

Хэвлүүлсэн газар: ШУТИС ҮТДС Хэвлэх үйлдвэр

Хэвлүүлсэн огноо: 2013/02/05

Хуудасний тоо: 162

Түлхүүр үг: #Дуудлагын ачаалал #SIP протокол #Ухаалаг сүлжээ #Хугацааны саатал #Дараа үеийн сүлжээ #Дохиоллын ачаалал #ISUP протокол #INAP протокол


Бүтээл нэмсэн:Т.Лхагвасүрэн

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019