Сансрын трассад радио долгионы тархалтанд нөлөөлөх зарим хүчин зүйлийн судалгаа

Зохиогч:  Н.Эрдэнэхүү

Хамтран зохиогч:

Үйл явц: Бичиж хэвлүүлсэн

Бүтээлийн товч тайлбар:

Сансрын трассад Ku, Ka  зурвасын радио долгионд үүсэх атмосферийн хийн шингээлт, бороо, шороон шуурганы нөлөөгөөр үүсэх унтралт зэргийг Монгол орны нөхцөлд нарийвчлан тооцоолох, сансрын холбооны системийн 99.9 хувийн тогтвортой ажиллагааг хангахад шаардагдах чадлын нөөц түвшинг тогтоох зорилготой. 

Дээрх зорилгыг биелүүлэхийн тулд энэ судалгааны ажлаар дараах асуудлуудыг шийдвэрлэсэн. Үүнд: 

1.      Цаг уурын станцуудын олон жилийн хэмжилт, судалгааны үр дүнд үндэслэн Монгол орны хур тундасны болон шороон шуурганы горимыг судлах, радио долгионы тархалтанд нөлөөлөх Монгол орны радио цаг уурын параметрүүдийг тодорхойлох;

2.      Монгол орны нөхцөлд сансрын трассад борооны нөлөөгөөр радио долгионд үүсэх унтралтыг тооцоолох аргачлал гаргах, түүнийг хэмжилтийн үр дүнгээр баталгаажуулах;

3.      Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд Ku, Ka зурвасын радио долгионд үүсэх атмосферийн шингээлт, борооны нөлөөгөөр үүсэх унтралтыг тооцоолон гаргаж, сансрын системийн нөөц чадлыг оновчтой тогтоох;

4.      Монгол орны нөхцөлд сансрын трассад радио долгионы тархалтанд шороон шуурганы нөлөөгөөр үүсэх унтралтыг тооцоолоход шаардагдах параметрүүдийг тодорхойлох;

5.      Сансрын трассад радио долгионы тархалтанд шороон шуурганы нөлөөгөөр үүсэх унтралтыг тооцоолох аргачлал гаргах, системийн тогтвортой ажиллагааг хангахад шаардагдах чадлын нөөц түвшинг тогтоох.

Хэвлүүлсэн газар: Улаанбаатар

Хэвлүүлсэн огноо: 2007/04/01

Хуудасний тоо: 115

Түлхүүр үг: #Сансрын холбоо #радио долгион #борооны унтралт #нөөц түвшин


Бүтээл нэмсэн:Н.Эрдэнэхүү

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019